ШУУД: УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Зундуйн Дорж" сантай хамтран малын хулгайтай тэмцэх судалгаа хийснээ өнөөдөр Төрийн ордонд танилцууллаа.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
-Малчидтай уулзахад гурван зүйлийг ярьж байна. Нэгд, малын бэлчээр, хоёрт, түүхий эд боловсруулдаг үйлдвэр байгуулах, өрхийн орлогыг нэмэх, гуравт буюу хамгийн чухал малын хулгай газар авсан байна. Малыг хотноос нь ачиж байна, зэвсэг ашигладаг, сүлжээ үүсгэн, малын эмчтэй нь нэгдээд зохион байгуулалттай ажилладаг болжээ.
Иймд Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай. Бид судалгаа хийсэн. Эрүүгийн хуулийн 17.1, 3, 12 дугаар зүйл, мөн Зөрчлийн хуульд тусгай бүлэг оруулах хэрэгтэй байна.
Статистик мэдээгээр улсын хэмжээнд жилд 36 мянган гэмт хэрэг бүртгэгддэгээс 3 хувь буюу 1106 малын хулгайн хэрэг гарч байна.