.

Зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлэв. Тэрээр осол, гэмтлийн тохиолдол, түүнийг бууруулах чиглэлээр нухацтай хэлэлцэж, тодорхой арга хэмжээ авах нь чухал байгааг тэмдэглэв.

Өнгөрсөн онд осол, гэмтлийн улмаас 142 мянга 600 гаруй хүн гэмтэж, 2920 хүн амь насаа алдсан байна. Энэ нь өдөрт 7-8 хүн осол, гэмтлийн улмаас амиа алдаж, дайн байлдаанд нэрвэгдсэн орныхтой дүйх хэмжээнд хүрсэн гэсэн үг юм. Зөвхөн зам, тээврийн ослоор 20 мянга 300 гаруй хүн гэмтэж, 529 хүн амь насаа алджээ. 

Мөн .

Осол, гэмтэл иргэдийн эрүүл мэнд, амьдралыг бусниулж, нийгэм, эдийн засагт асар их хохирол учруулж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв. Статистик тоо баримтууд нь ажлын үр дүн муу, осол, гэмтлээс сэргийлэх ажил хангалтгүй байгаагийн илрэл гэж тэрээр үзэж байна. Иймээс бүх байгууллага үүнд онцгой анхаарч сэтгэл, зүтгэл гаргаж ажиллах ёстойг сануулав.

Осол, гэмтэл буурахгүй байгаа шалтгаануудыг зөв тогтоох, хоорондоо уялдаатай ажиллах, осол, гэмтлээс сэргийлэх боловсрол, дадал олгох, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх, иргэд эрүүл мэндээ хамгаалж, үр хүүхдээ осол, гэмтэлд өртөхөөс сэргийлэх үүрэг, хариуцлагаа биелүүлж байх нь чухлыг тэмдэглэв. 

“Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжлийн зорилт-2030” улсын зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмжийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, ажлыг нь эрчимжүүлэх чиглэлээр Албан даалгавар гаргахаар төлөвлөж байна.

Монгол Улсын Засгийн газар 2002 оноос хойш “Осол, гэмтлээс сэргийлэх” үндэсний хөтөлбөр, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байгаа ч осол, гэмтлийн тоо буурахгүй, харин ч ихсэх хандлагатай байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.