СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-04-26

Монголбанк: Ипотекийн зээлд зориулж сар бүр 36 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад нийлүүлнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 Монголбанкнаас өнөөдөр 12 цагт мөнгөний нийлүүлэлтийн талаарх статистик мэдээлэл болон мөнгөний бодлогын чиглэлээр хийж буй ажлуудаа танилцууллаа.
Монголбанкны Статистикийн хэлтсийн захирал Б.Батсүрэн “Мөнгөний нийлүүлэлт 19.7 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 22.6 хувиар өслөө. Валютын хадгаламж буурч, төгрөгийн хадгаламж өссөн. Мөнгөний нийлүүлэлтийн 56 хувийг төгрөгийн хадгаламж эзэлж байна. Монгол Улсын иргэдийн хадгаламж 14 их наяд төгрөгт хүрсэн бол харин нийт хадгаламжийн 20.6 хувь нь гадаад валютын хадгаламж байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн 77 хувийг хувийн байгууллагын зээл эзэлж байгаа бол, чанаргүй зээлийн 85 хувийг хувийн байгууллагын зээл эзэлж байна. Өнгөрсөн жилийн хувьд жигнэсэн зээлийн дундаж хүү 19 хувь байсан бол энэ жил 17 хувь болж хоёр функтээр буурсан” гэв.
Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил

Мэдээллийн дараа холбогдох албан тушаалтнуудаас дараах асуултыг асуулаа.

-Ипотекийн зээлийг олгож буй арилжааны банкууд мөнгө дууссан гээд олгохгүй байгаа. Энэ ямар учиртай вэ?

-Ипотекийн зээлийн санхүүжилтийг ганцхан Монголбанкнаас бус арилжааны банктай хамтран олгох ажлыг хийж байна. Сар бүр 36 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг олгоод эхлэхээр хүлээгдэж хуримтлагдсан зээлүүд олгогдоод эхэлнэ.

-Хууль баталж зээлийн хүүг бууруулах асуудалд Монголбанк ямар байр суурьтай байгаа вэ?

-Зээлийн хүүний дээд хязгаарыг тогтоох асуудалд Монголбанкнаас анхнаасаа тодорхой байр суурьтай байгаа. Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийг боловсруулсан. Уг баримт бичигт албадлагын арга хэмжээ авахгүйгээр зээлийн хүүг бууруулах арга замыг эрэлхийлж байгаа. Албадлагын аргаар бууруулснаас гарах сөрөг үр дагаврыг тооцож байгаа. Хууль баталж зээлийн хүүг албадан бууруулснаар иргэдийн авах зээлийн хүү буурахгүй. Харин эрсдэл багатай том аж ахуй нэгжийн авдаг зээлийн хүү буурна. Банкууд зээлийн хүүгээ бууруулж болох ч бусад шимтгэл хураамжаа нэмэгдүүлж ашгаа нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж эхэлнэ. Хээл хахууль нэмэгдэх, зээл далд хэлбэрт шилжих, мөнгө хүүлэлт далд хэлбэрт шилжих зэрэг ноцтой үр дагаврыг дагуулах эрсдэлтэй.

-Хэрэглээний зээлийг яагаад хумиад байгаа юм бэ? Энэ нь иргэдэд хүндээр тусч байна?

-Хэрэглээний зээлийг хумиж байгаа нь ирээдүйг харсан арга хэмжээ. Иргэдийг санхүүгийн хүнд байдалд оруулахаас урьдчилан сэргийлж байгаа арга хэмжээ юм аа. Хэрэглээний зээл ихээр нэмэгдээд эхлэхээр иргэдийн санхүүгийн байдал хүндэрч эхэлнэ. Тэтгэврийн зээл 100 байсныг 70, 30 болгон өөрчилсөн. Хэрэглээний зээлийг хумиснаар эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч эхлэх шинж байдал ажиглагдсан.

-Капитал банкны 20 саяас дээш дүнтэй хадгаламж эзэмшигчийн хохирлыг хэрхэн барагдуулах вэ?

-60 хоногийн хугацаанд эрх хүлээн авагч Капитал банкны хөрөнгийн үнэлгээг хийж, худалдан борлуулаад түүнээс орж ирсэн орлогоор барагдуулах ажлыг хийнэ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.