СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-04-26

ШУУД: УИХ-ын чуулган хаалттай горимд шилжлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаан 10:00 цагт эхэлж . Иймд уг хуулийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн төслийг хууль санаачлагчид буцаалаа. 

Усны тухай хуулийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд нарын таван гишүүн санаачилж, 2018.03.22-ны өдөр өргөн мэдүүлсэн аж.

Үүний дараа парламент Монгол Улсын Эрдэнэсийн сангийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2019 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

Уг хуулийг хэлэлцэх явцад Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудад хийсэн шалгалт, Монгол банкинд хяналт шалгалт хийх, саяхан дампуурлаа зарласан "Капитал" банкны асуудал, Т.Аюурсайхан гишүүний тавьсан асуулгын дагуу банк санхүүгийн системийг эрүүлжүүлэх байдал, валютын ханшийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ажлын хэсэг байгуулах санал ирүүлсэн зэргийг хэлэлцэхээр боллоо. 

Гэхдээ уг асуудлыг "ХААЛТТАЙ" хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнээр чуулганы үйл ажиллагааг хаалттай горимд шилжүүллээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.