СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2018-09-24

Далайн дээрэмчид Швейцарийн онгоцыг эзэлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

Далайн дээрэмчид зөвхөн үлгэрт домогт гардаггүй. Тэд одоо ч хөлөг онгоцуудыг эзэлсээр байдаг. Нигерийн далайн дээрэмчид Швейцарийн далбаатай ачаа тээврийн хөлөг онгоцыг эзэлж, хөлгийн багийн 19 гишүүний 12-ыг нь барьцаалсан тухай мэдээлжээ. Швейцарийн Гларус хөлөг үр тариа тээвэрлэн Нигерийн Лагос хотоос хөдөлж Харкурт боомтод хүргэх гэж яваад замдаа далайн дээрэмчдийн дайралтад өртсөн. 

Дээрэмчид урт шат ашиглан хөлгийн тавцан дээр гарч холбоо барих хэрэгслүүдийг эвдэж сүйтгэжээ. Барьцаалагдсан хүмүүсийн дунд Словени, Украйн, Румын, Хорват, Боснигоос ирсэн далайчид байгаа юм байна. Нигери улсын тээвэр зуучлалын компани барьцааны иргэдийг аюулгүй түргэн суллахаар ажиллаж байна. Швейцарийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр барьцаалагдагсдын дунд өөрийн улсын иргэн байхгүй гэжээ. Далайн дээрэмчид худалдааны хөлөг эзэлж барьцаа мөнгө нэхэх нь Нигери улсад түгээмэл тохиолддог. 

Эх сурвалж: www.bbc.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.