СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жо Байден Ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахиа өрсөлдөнө

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх жил болно. Сонгуулийн сунгаанд өрсөлдөгчдийн нэр тодорсоор байна. Хамгийн сүүлд дэд Ерөнхийлөгч асан Жо Байден ирэх жилийн сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдэв.

Сонгуулийн сунгаанд өрсөлдөхөө мэдэгдэхдээ тэрээр “ардчилал бол Америкийн халдаж болшгүй үнэт зүйл” гэжээ. Энэ жил 76 настай Жо Байден өмнө нь хоёр ч удаа Ерөнхийлөгчид нэр дэвшихээр өрсөлдөж байсан юм.

Байден сунгаанд өрсөлдөх бусад 19 нэр дэвшигчтэй нэгдэж байна.

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамаг хоёр удаа улиран сонгогдоход дэд Ерөнхийлөгчөөр ажилласан Байден Трампыг хурцаар шүүмжлэгчдийн нэг юм. Тэрээр “өнгөрсөн дөрвөн жилийн хугацаа ичгэвэртэйгээр өнгөрсөн. Хэрэв Дональд Трампад дахин дөрвөн жил Цагаан ордонд суух эрх өгвөл манай улсын үнэт зүйл, үндсэн дүр төрх алдагдахад хүрнэ” гэжээ.

Жо Байден Ардчилсан намаас тэргүүлж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялна гэдэгт тийм ч их найдах хэрэггүй гэж зарим шүүмжлэгчид харж байна. Ард түмэн санаанд оромгүй сонголт хийж болдгийг 2015 оны сонгуульд Хиллари Клинтон Трампад ялагдсан жишээнээс харж болох юм.

Жосеф Робинетт Байден 1942 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Пенсилваниагийн Скрантон хотод Ирланд-Католик гэр бүлийн дөрвөн хүүхдийн нэг болон мэндэлжээ. 1972 онд 29 настайдаа Америкийн сенатчаар сонгогдож, 1988 2008 онуудад Ерөнхийлөгчид нэр дэвшихээр өрсөлдөж байжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.