Өнөөдөр өглөө 06.00 цагийн үед Зуун айлын орчимд хүн нас барлаа гэдэг дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу хэргийн газарт очиход толгойдоо гэмтсэн шархтай хүн нас барсан байдалтай олдсон байна.
Одоогоор тус хэргийн газарт цагдаагийн шуурхай бие бүрэлдэхүүн үзлэг шалгалт явуулж байгаа бөгөөд үхлийн шалтгааныг хэлэхэд эрт байна гэв. "Гэрчүүд хүн буудуулж нас барсан" гэдгийг хэлсэн бөгөөд бид тун удахгүй газар дээрээс нь шууд дамжуулан хүргэнэ.
Цагдаагийн байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр талийгаач эрэгтэй, 1958 онд төрсөн, Сонгинохайрхан дүүрэгт харьяалагддаг нэгэн байжээ.