СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-26

Энэ сарын сүүлээр цаг агаар хүйтэрнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Өнгөрсөн долоо хоногт Хангайн уулархаг нутаг болон говийн нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо, цас орсноос Хөвсгөл, Архангай аймгийн ихэнх нутаг, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Булганы баруун өмнөд, Дундговийн төв хэсгээр 0-16 см цасан бүрхүүл түр тогтжээ. Хамгийн зузаан нь Архангайн Өлзийтөд 16 см, Хөвсгөлийн Рашаантад 14 см, Баянхонгор аймгийн төвд зургаан см, Эрдэнэцогтод таван см, Арвайхээрт таван см цасан бүрхүүл тогтсон байна. Тэгвэл дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 1-нд цаг агаар хүйтрэх төлөвтэй байгааг холбогдох байгууллагаас мэдээллээ. Энэ сарын 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 28нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 27-нд зарим газраар секундэд 12-14 метр, 28нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нд ихэнх нутгаар эрс сэрүүснэ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.