Өчигдөр 15.40 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн Дунд голын гудамж, 19-ийн үйлчилгээний төвийн хойд замын уулзвар руу Тоёота Рамиан маркийн машинтай жолооч хурд хэтрүүлэн орсны улмаас Тоёота Ланд круйзер-100 маркийн машинтай мөргөлдөж, улмаар хоёр явган зорчигчийг мөргөж гэмтээсэн ноцтой осол гарлаа.
Ослын улмаас явган зорчигч 62 настай эмэгтэй Д, 39 настай эрэгтэй А нар хүнд гэмтсэн байна. Монгол Улсад гарч буй зам тээврийн ослийн 84 хувь явган зорчигч байдаг бөгөөд нийт ослын 97 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болсон байдаг аж.