СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тэтгэврийн тогтолцоо хэвээр үргэлжилбэл 30 жилийн дараа нурах эрсдэлтэй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Манай улсад өнөөдрийн байдлаар 280 мянган ахмад настан тэтгэвэр авч байна. Манай улсад үйлчилж буй тэтгэврийн даатгалын тогтолцоо буюу эв санааны нэгдлийн зарчмаар 280 ахмад настны тэтгэврийг одоо ажил эрхэлж буй залуусын Нийгмийн даатгалын шимтгэлд төлж буй мөнгөнөөс олгодог гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, гурван ахмад настны тэтгэврийг 10 залуугийн Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй мөнгөнөөс олгодог гэсэн үг.  Харин энэ тоо 30 жилийн дараа хоёр дахин нэмэгдэнэ. Тэтгэвэр авагчдын тоо 873 мянгад хүрч 6 ахмад настны тэтгэврийг 10 залуугийн Нийгмийн даатгалд төлж буй мөнгөнөөс олгох болно.

Тиймээс энэ тогтолцоог/эв санааны нэгдлийн/ өөрчилж Тэтгэврийн тогтолцоогоо олон давхарга руу шилжүүлэхгүй бол ирээдүйд/2050 он/ манай улсын тэтгэврийн тогтолцоонд маш том ангал үүсэхийг уг бүтээлд харуулжээ.

Сэтгүүлчид "Open Data" төслийн хүрээнд нээлттэй өгөгдлийг/дата/ хэрэн ашиглаж, ямар бүтээл хийж болох вэ гэдэг арга, туршлагад суралцжээ.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.