СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хонконгийн эрх баригчид Тусгаар тогтнолыг дэмжихгүй

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

Манай урд хөршид тусгай эрхт хоёр бүс байдгийн нэг нь Хонконг. Хонконгийн эрх баригчид үндэсний аюулгүй байдлыг дэмжих үүднээс тусгаар тогтнолыг дэмжсэн намуудын үйл ажиллагааг хориглох шийдвэр гаргалаа. Энэ нь Хятадын Засгийн газраас улс төр болон эдийн засгийн хараат бус байна гэсэн дүрэмд халдсан үйлдэл гэж эсэргүүцэгчид олон байна.

Тодруулбал, Хонконгийн Үндэсний нам буюу тусгаар тогтнохыг дэмждэг намд гишүүнээр элсвэл хууль зөрчсөнд тооцох юм. Тус намын гишүүн болбол 12,000 долларын торгууль ноогдуулж, 3 жил хүртэл хорих ял онооно гэжээ. Хэдийгээр Хонконгууд дотоод асуудлаа шийдэх эрхтэй ч Хятадын Засгийн газар байнгын хараа хяналттай байдаг. Үндэсний намын зүгээс “өмнө нь Британийн колони байсан бол одоо Хятадын колонид байна” хэмээн дургүйцсээр ирсэн. Энэ нам 2016 онд байгуулагдсан ч тусгаар тогтнолоо дэмжсэнээр орон нутгийн сонгуульд ч нэр дэвших эрхгүй болоод байгаа юм.

Эх сурвалж: www.cnn.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.