Хэвлэлийн хүрээлэнгээс хэрэгжүүлсэн “Open data” төслийн хүрээнд сүүлийн 18 жилийн хугацаанд гарсан авто ослын тоон өгөгдлийг боловсруулахад аймшигтай үр дүнгүүд гарчээ. Тухайлбал, өнгөрсөн 20 жилийн хугацаанд монголчууд 15107 хүүхдээ авто ослоор гэмтээж, 873 хүүхдийн амь насыг хохироожээ. Зүйрлэж хэлбэл Говьсүмбэр аймгийн нийт хүн амтай тэнцэх хүүхдийг авто ослоор гэмтээж, 240 ортой дөрвөн цэцэрлэгийг дүүргэхүйц хүүхдийн амь насыг хохироосон байна.