Хэнтий аймаг Батширээт сумаас зүүн хойш 80 орчим км-т орших Онон багийн нутаг “Хашлиг” гэдэг газар ОХУ-аас энэ сарын 22-ны 12:42 цагт хиймэл дагуулын мэдээллээр ой, хээрийн гал түймэр хил давж орж иржээ.
Түймрийн голомтод Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас 24 алба хаагч, нэг автомашин, Үндэсний Аврах бригадаас 20 алба хаагч, ЗХ-ний 303-р ангиас нэг нисдэг тэрэг, зургаан автомашин, 15 морь, хилийн цэргээс 53 алба хаагч, дөрвөн автомашин, орон нутгаас 10 иргэн, дөрвөн автомашин, 15 морь нийт түймрийн голомтод 67 хүн ажиллаж байна.
Түймэрт урьдчилсан байдлаар ойн бүсийн 600 га талбай өртөж шатсан байна. Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “МУ-аас ой хээрийн түймэр хил даван ОХУ-н нутаг дэвсгэрт орсон” гэсэн мэдээлэл гарч байгаа нь худал гэдгийн албаны хүмүүс мэдэгдсэн юм.