СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эртний Египетийн худалдааны хотоос мумминууд олдов

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Италиас ирсэн профессороор удирдуулсан археологичдын баг Египетийн Асван хотоос 35 хүний мумми буюу занданшуулсан шарил олжээ.

Эдгээр мумминууд эрэгтэй болон эмэгтэй хүмүүс, хүүхдүүдийнх байжээ. Археологичид бунхны нэг өрөөнөөс дөрвөн шарил олсон ба бусад 31 хүнийг нэг өрөөнд эд зүйлийн хамт оршуулсан байсан гэж тайлбарлажээ. Бунханд чандар хадгалах сав, цардас бүхий ваар, дал мод зотон даавуугаар хийсэн дамнуурга хадгалдагдан үлдсэн байна.

Ээж болон хүүхдийн шарил сайн хадгалагдсан бол бусад нь багагүй элэгдэж гэмтсэн байсан гэжээ. Мөн баг, хөшөө, будагтай хайрцаг сав, муутуу цаас зэрэг бунхнаас олдсон байна.

Археологичид уг олдвор нь Асван хотын алдагдсан түүхийг сэргээх тул маш чухал нээлт хэмээн үзэж байна. Энэ хот нь худалдааны гол төв байсан гэж үздэг юм.

 

 

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.