СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятад: Жүжигчин Фан Бинбин жилийн дараа анх удаа олон нийтийн өмнө гарлаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Хятадын супер одуудын нэг жүжигчин, продюссер Фан БинБин татвараа нуун дарагдуулсан хэрэгт холбогдсоныхоо дараа сураггүй алга болж жил орчмын хугацаанд олон нийтийн өмнө ил гараагүй юм. Шүтэн бишрэгчид нь түүнийг хоригдож байсан, Хятадаас дүрвэсэн гэх зэргээр олон таамаг дэвшүүлж байсан ч тэрээр дахин олон нийтийн өмнө ил гарсан байна.

Жилийн хугацаанд ор сураггүй байсан алдарт жүжигчин даваа гарагийн орой iQiyi-ын Бээжин гала тоглолтон дээр байсан гэж эх сурвалжууд мэдээлжээ. Энэ жил 37 настай

Хүндэтгэлийн улаан хивсний ёслол дээр авахуулсан зургаа Инстаграмм хуудасдаа байршуулсан ба сураггүй болоход нь олон янзын таамаг дэвшүүлж байсан шүтэн бишрэгчид нь түүнийг эргэн гарч ирэхэд ч мөн өөр өөр байр суурьтайгаар хүлээж авчээ. Инстаграмм дахь постонд 170,000 хүн Like дарж “тэр эргээд иржээ” хэмээн баяртайгаар хүлээж авсан байна.

Хятадын цахим сүлжээ Weibo-д сэтгэгдэл үлдээсэн ихэнх хүмүүс сөрөг байдалтайгаар ханджээ.

“Тэр яаж эргэн ирж чадаж байнаа”, “Бид юу ч болоогүй юм шиг хүлээж авах хэрэгтэй гэж үү?”, “иймэрхүү хүмүүс бүрмөсөн тайзнаас татгалзах хэрэгтэй” гэхчлэн буруутгаж, шүүмжилсэн сэтгэгдэл олон байжээ.

Татвараа нуун дарагдуулсныхаа хариуд 883 сая юань буюу 129 сая ам.долларын торгууль хүлээсэн Фан Бинбин өөрийн Wechat хаягнаасаа үзэгчид, шүтэн бишрэгчдээсээ хүлцэл өчсөн постыг өнгөрсөн оны 10 дугаар сард нийтэлж байсан юм.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.