Өмнөд Африкийн тамирчин Мартин Хобс жилийн өмнө хоёр км газар ч сэлж үзээгүй байсан бол энэ долоо хоногт 600 км орчим урт Малави арлыг сэлж гаталсан байна. 45 настай дугуй, гүйлтийн спортын тамирчин байсан Малави нуурыг 54 хоногт сэлж гаталсан анхны хүн болж байгаа юм.
Хобс дугуйн спортоор хичээллэдэг байсан ч нуруундаа бэртэл авч дахин дугуй унах боломжгүй болжээ. Гэсэн ч усан спортоор хичээллэж задгай усанд сэлж өөрийгөө сорьсноор өвчнөө умартаж, дахин шинэ аялалд гарах урам зориг авсан байна.
Дэлхийн дээд амжилт тогтоож Геннисийн номонд бичигдсэн тамирчин “би нэг л өдөр газарт булшлагдахыг хүсээгүй. Шургуу хөдөлмөрлөж мөрөө үлдээхийг хүссэн. Үнэнийг хэлэхэд би матарнаас айж байсан. Хэцүү байсан ч өөрийгөө дахин цэнэглэж чадсан” хэмээн ярьжээ.
Африкийн Малави нуур нь усны үхэр, хорт шумуул, махчин матруудын идээшсэн газар юм. Ан амьтдаас гадна цаг агаарын таагүй байдал, хуй салхи нуурын давалгааг илүү хүчтэй болгож байжээ. Хобс өдөрт дунджаар 13 км сэлж, нэг удаадаа цаг орчим тасралтгүй сэлэхэд шоколад, амттаны тухай бодол тус болсон гэсэн байна.
Геннисийн амжилтыг эвдэж дахин шинэчилсэн тэсвэр тэвчээр хатуужил шаардсан аяллаас олсон мөнгөө тэрээр Өмнөд Африкийн Инээмсэглэл санд хандивлаж хүүхдүүдэд туслах юм. Одоогоор Хобсын баг 10,000 ам.доллар цуглуулжээ. Хандивын аяны хүрээнд урам зориг өгөх лекц уншиж, ном бичих юм байна.
Эх сурвалж: www.cnn.com