СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

В.Путин Ким Жон Унтай уулзаж буй зургаа дахь төрийн тэргүүн болов

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Өнөөдөр ОХУ-ын Номхон далайн эргийн Владивосток хотод Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нар анх удаа биечлэн уулзлаа.

 

 

 

Оросын төрийн тэргүүн Ким Жон Ун эцгээсээ уламжлан улс орноо удирдсанаас хойш найман жилийн хугацаа өнгөрчээ. Гэсэн хэдий ч ердөө 2018 оноос хойш дипломат ажиллагаа идэвхтэй явуулж, гадаад орнуудтай харьцаж эхэлсэн. 2018 оноос хойш Хятадын дарга Си Зиньпин, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Сингапурын Ерөнхий сайд Ли Сэн Лүн, Америкийн төрийн тэргүүн Дональд Трамп, Вьетнамын Ерөнхийлөгч Нгуэн Пу Тронг нартай уулзжээ.

Ким Жон Ун, В.Путин нарын уулзалт хэнд ашигтай вэ?

Өнөөдөр эхлэх дээд хэмжээний уулзалт Умард Солонгосын удирдагч болон Оросын Ерөнхийлөгчийн хувьд аль алинд харилцан ашигтай үр өгөөжөө өгөх уулзалт болно гэж ажиглагчид харж байна.

  • Ким Жон Ун Орост айлчилснаар олон улсын тавцанд нөлөө бүхий удирдагч гэдгээ харуулахыг зорино гэжээ.
  • Мөн Ерөнхийлөгч Путиныг АНУ-ын Засгийн газарт шахалт үзүүлж эдийн засгийн хоригийг сулруулах нөхцөл бүрдэхийг хүлээж байна.
  • Нөгөө талаар Умард Солонгос Оростой харилцаагаа улам бататгаж эдийн засгийн тусламж дэмжлэгээ нэмбэл дан ганц Хятадын эдийн засгийн хараат байдлаас салах эхлэл болно гэж үзэж байна.

Харин Владимир Путин Ким Жон Унтай уулзсанаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэх үйл хэрэгт Америк, Хятадын адил чухал үүрэг гүйцэтгэж оролцоогоо нэмэгдүүлнэ гэж ажиглагчид таамаглажээ. Оросын Засгийн газар Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг дэмждэггүй улс орнуудын нэг юм.

Ким удирдагч Владивостокт ирснийхээ дараа Орос орны хөрсөн дээр гишгэж байгаадаа баяртай байна, бид маш халуун дулаан уур амьсгалыг мэдэрч байна гэжээ. Дээд хэмжээний уулзалт эхлэхэд хэдхэн хором үлдлээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.