СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-25

Сөүлийн чиглэлд тогтоосон 28 жилийн МИАТ-ийн монопольчлолыг Гаунжоуд дархлахаар шийдэв үү, Д.Баттөр захирал аа

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

Үүнээс илүүг олох боломж бололцоо байгаа ч Монгол Улсыг чиглэсэн 100 мянган жуулчин онгоцны суудлын хүрэлцээгүйгээс захиалгаа цуцалдаг талаар “Таванбогд” группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан хэлсэн. Тэрбээр Амадеус системийн судалгааг эшлээд, 2018 онд олон улсад давтагдсан тоогоор 114 сая удаа Монгол руу аялах талаар онлайн хайлт хийсэн.

Үүний 21 сая нь Монгол Улсаас шууд нислэгтэй хоёр орноос байна. Монголчуудын гадаад хүрэх ганц гүүр болсон тус компанийн тээврийн ханш олон улсад өндөрт тооцогддог гэдгээрээ үйлчлүүлэгчдээ бухимдуулж ирсэн. Ганцхан жишээ дурдахад, Улаабаатараас шууд Сөүл нисэх монголчууд олон хоног алдан ОХУын Улаан-Үд, Эрхүү орж нислэгийн тийз захиалдаг. Оросоос Солонгос орох онгоцны билетийн үнэ Монголынхоос олон зуун мянган төгрөгөөр хямд байдаг аж. Уг нь Монгол Улс агаарын тээврийн бодлогодоо өөрчлөлт оруулж, МИАТ-ийн монопольчлолыг халах арга хэмжээ авсан ч хямдраад, хямдраад гадаадынхаас үнэтэй байгаа нь энэ. Угаасаа монголчууд яг ижилхэн зайд зорчдог мөртлөө үндэсний авиа компанидаа илүү өндөр үнэ, харин гадаадын компаниудад хямд үнэ төлсөөр ирсэн. Тухайлбал, Улаанбаатараас Сөүл хүртэл нисэхэд талдаа сая орчим төгрөг төлдөг байсан.

МИАТийн үе үеийн удирдлагууд үүнийг зах зээлийн ханш хэмээн тайлбарлаж ирсэн. Харин энэ чиглэлд ноёрхоод байсан Тухайн үед БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч 30 жил тогтоосон МИАТ болон “Korean Air”-ийн монопольчлол устаж, чөлөөт өрсөлдөөн бий болж буйг тодотгож байсан юм. Манай улсын хувьд Бээжин, Сөүлийн чиглэлд агаарын нэг тээвэрлэгч байна гээд хатуу заалтаар иргэний агаарын тээврийн салбарын хөгжлийг илтэд боомилсон, чөлөөт өрсөлдөөн биш монополь байдлыг дархалсан , үйлчлүүлэгчдийнхээ сонголт хийх эрхийг үл хүндэтгэсэн зохицуулалттайгаар нэлээд хэдэн жилийг ардаа үдсэн түүхтэй. Тодруулбал, дээрх хоёр чиглэлд долоо хоногт зургаахан нислэг хийдэг бөгөөд зургаа хүртэлх нислэгт нэг тээвэрлэгч байхаар эрх зүйн зохицуулалт хийсэн байсан нь монополь байдлыг дэмжиж, үр нөлөөнд нь агаарын тээврийн салбар, үйлчлүүлэгчдийн хамт хохироод олон оныг үдсэн юм. Сөүл-Улаанбаатарын чиглэлд монополь эрхтэйгээр нислэг үйлддэг байсан “Korean air” компани 3.5 цагийн нислэгийг бусад ижил замын нислэгүүдээс бараг гурван дахин өндөр үнээр үйлддэг байсныг Солонгосын www.newsis.com сайтад мэдээлсэн байдаг.

Хэрэгцээ нь долоо хоногт 18-22 хүртэл нислэгтэй болох шаардлагатай байтал хуулийн зохицуулалтын “ачаар” зургаахан удаагийн нислэг үйлдэж, ачааллын үеэр тийзээ хоёр сар хүлээх нь энүүхэнд байлаа. Харин чөлөөт өрсөлдөөнд оруулж нислэгийн тоо нэмэгдэж, тийзийн үнэ хямдарснаар Монгол Улс илүү олон жуулчин татах боломжийг нээсэн. Учир нь Монголыг зорьдог жуулчдын тоогоороо тус улс хоёрдугаарт эрэмбэлэгддэг билээ. Одоо МИАТ-ийн Улаанбаатар Сөүл чиглэлийн онгоц хоёр талдаа 1.2 сая төгрөгийн ханштай байгаа бол “Korean Air” 1.1 сая үйлчилж байна. Зөвхөн үүнээс Монгол компани, гадаад компани хоёрын ялгаа харагдаж байгаа юм. Сонирхолтой нь ийм үр дүн гараад байхад, Өөрөөр хэлбэл, МИАТ-ийн удирдлагууд Гуанжоугийн чиглэлд нислэг үйлдэхдээ дахиад үйлчлүүлэгчдээ үл тоож, монголчуудынхаа халаас руу гар дүрэх шинжтэй байна. Гуанжоугаас Монголыг зоригсод тийм ч олон биш бөгөөд голдуу Монголын талаас жижиг, дунд бизнес эрхлэгчид худалдаа наймааны зорилгоор хоёр талдаа аялдаг.

МИАТ-ын удирдлагуудын зүгээс Монголын иргэд, гаднын жуулчид 2-3 дахин өндөр үнээр нислэгийн үйлчилгээ үзүүлж буйгаа алдагдалтай ажиллаж ирс энтэйгээ холбон тайлбарладаг. Нөгөө талаар Европ руу хийж буй нислэгийнхээ алдагдлыг Азийн орнуудын зорчигчдоос нөхдөг ухааны юм ярьдаг. Гэвч Зөрүү нь 1.5 сая төгрөг гардаг талаар энэ чиглэлийн зорчигчид хэлсээр байгаа. Бүр цаашилбал, дарга нарынх нь зүгээс одоогийн мөрдөгдөж буй тариф зах зээлийн зарчмаар тогтож байгаа гэдэг ч гаднын авиа компаниудынхаас хоёр дахин үнэтэй байдаг. Уг нь МИАТ компани салхийг нь тавиад өгчихвөл, БНХАУ-ын компаниуд оролцоод Монгол Улс руу ирэх нислэгийн тоог нэмэгдэнэ. Ингэснээр онгоцны зардал буурч жуулчдын тоо, тээврийн бол он үйлчилгээний салбарын орлого хоёр дахин өсөх боломжтой гэсэн үг. Гэтэл Сөүлийн чиглэлд тогтоосон 28 жилийн МИАТ-ийн монопольчлолыг Гаунжоуд дархлахаар шийдэв үү, Д.Баттөр захирал аа. Монголын нүүр царай болсон авиа компаниар үйлчлүүлэх өртөг ийм байхаар жуулчид Монголоос цэрвэхээс өөр аргагүй юм. Тиймээс агаарын тээврийн тарифаа буулгах замаар олон улсад өрсөлдөөн гаргахгүй аялал жуучлалын салбар ч хөгжих нь өнгөрнө.

2018 онд Монгол Улсад зочилсон нийт 529 мянга 370 жуулчдын 263 мянга 490 буюу 49.7 хувь нь агаарын тээврээр ирсэн. Тэгвэл энэ онд зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг нэвтрүүлж, нислэгийн тоог 34.4 хувиар өсгөснөөр агаарын тээврээр ирэх жуулчдын тоо 56 хувиар өсөх боломжтой. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан статистик мэдээллээс үзэхэд, олон улсад 1.3 тэрбум жуулчин аялж, тэдгээрээс 1.4 их наяд ам.долларыг зарцуулсан бөгөөд үүнээс 323 сая жуулчин Ази, номхон далайн орнуудад аялж, 390 орчим тэрбум ам.долларыг зарцуулжээ. Цаашид 2030 он гэхэд олон улсын аялагчдын тоо 1.8 тэрбумд хүрэх бөгөөд үүнээс хамгийн өндөр өсөлтийг Ази, Номхон далайн орнуудыг зорих жуулчдын тоо эзлэх төлвийг олон улсын байгууллагууд танилцуулах болсон . Ерөнхий сайдын хэлдгээр энэ цаг үед үндэсний агаарын тээвэрлэгч компани ийм өртгөөр үйлчлээд байж болох уу. Угаасаа агаарын зах зээлд суудал нийлүүлэлт их байх тусам тийзийн үнэ буурч, хомстох тусам өсдөг жишигтэй. Тиймээс нэг чиглэл рүү гурван ч авиа компани нислэг үйлдээд эхлэхээр авиа компаниудын дунд өрсөлдөөн бий болж байна. Дээр нь үндэсний агаарын тээврийг монопольчлогч МИАТ компани эх оронд юу нааж байгаа вэ гэх асуулт олон нийтийн дунд эрчээ авах болж. “Яагаад, тус компанийн онгоцоор нисэхэд өгдөг хоолны ус ундаа, хоол, масло, печень бүгд гадаадынх байдаг вэ. Угаасаа нисэх компаниуд тийм байдаг юм уу. Манай үндэсний үйлдвэрийнхэн шаардлага хангадаггүй юм болов уу” гэх асуултуудыг үндэсний үйлдвэрлэгчдийн зүгээс тавьж эхэллээ. Далайд гарц, өргөн уудам нутагтай Монгол Улсын хувьд агаарын тээврийн хөгжил нэн хэрэгтэй. Гэвч байгаа ганц үндэсний авиа компани мань ийм л байдалтай байна даа.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.