СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

101 жилийн түүхтэй Улаанбаатар хотын музейг засварлахаар залуус хандив цуглуулж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Зориг сангаас Залуу манлайлал хөтөлбөрийг 16 дахь жилдээ зохион байгуулж байна. Хөтөлбөрт салбар бүрийн 26 насны манлайлагч залуус хамрагддаг бөгөөд найман сарын хугацаанд урьдаас бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу өөрсдийнх нь хувь хүний болон манлайлалын чадвараа дээшлүүлэхийн сацуу нийгэмд чиглэсэн төсөл хэрэгжүүлдэг.

.

Залуусын гол зорилго нь санхүүжилт босгон Улаанбаатар хотын музейг засаж, сайжруулахаас гадна уг музейг таниулахаар ажиллаж байгаа юм.

. Өнөөдрийн байдлаар хана, тааз, шал зэрэг муудсан байгаа. Учир нь 1918 онд баригдан 1919 он ашиглалтад орсон модон, дүнзэн барилга. Шалыг нь 1956 онд сольсон бол таазыг нь 2011 онд муудчихаар нь бага зэргийн засвар хийсэн. Ханууд цуурч эхэлсэн байдалтай байгаа юм. Зуны улиралд бороо хур орох үеэр таазнаасаа ус тусдаг тул зарим үзмэрээ хураадаг” хэмээн Улаанбаатар хотын музейн ажилтан Г.Очбаярд дурдсан юм.

Улаанбаатар хотын музейн барилга нь улсын хамгаалалтад байдаг онцлогтой. .

Манай төсөлд хамтран ажиллах хувь хүмүүс, байгууллагууд мөнгөн тусламжаас гадна нь барилгын засварт хэрэгтэй бараа, материал зэргээр туслах боломжтой

“Улаанбаатар хотын музейн” төслийн гишүүн Билэгт “. Түүнчлэн хандивын ажлын хүрээнд залуустаа зориулан ирэх сард нэгэн сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ жил Forbes 30 under 30 шалгарсан гурван залуусыг урин сонирхолтой яриа өрнүүлэхээр болсон” хэмээв.

Иргэн, компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Улаанбаатар хотын музей төсөлд оролцохыг манай www.livetv.mn сайтын хамт олон уриалж байна. Та бүхэн уг төсөлтэй холбогдохыг хүсвэл facebook-ээр Улаанбаатар музейн төсөл хуудсанд хандан дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.