Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №169 The Temptations, ‘Papa Was a Rollin’ Stone’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №169 The Temptations, ‘Papa Was a Rollin’ Stone’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

The Temptations, ‘Papa Was a Rollin’ Stone’

Америкийн The Temptations хамтлаг нь 1960-1970 онуудад soul хөгжим тэр дундаа psychedelic soul урсгалын гол төлөөлөгч байсан юм. Үндсэн таван дуучнаас бүрдэх хамтлаг бүрэлдэхүүндээ хэдэнтээ өөрчлөлт оруулж байсан ч бүрэлдэхүүний тоонд огт өөрчлөлт оруулж байгаагүй юм. The Temptations хамтлагийн дуунуудаас Биллбордын жагсаалтыг тэргүүлсэн нэг л дуу байдаг нь бидний өнөөдөр сонсох "Papa Was a Rollin' Stone" хэмээх тун өвөрмөц дуу юм. Уг дуу нь 1973 онд Гремми наадмаас гурван ч шагналыг хүртсэн байдаг. Уг дууны 1971 онд зохиогдож "the Undisputed Truth" хамтлагийн дуулсан анхны хувилбар нь үндсэндээ мартагдсан гэхэд болно. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл