Газар хөдлөлтийн гамшгийн үед иргэд аюулгүй талбайд түр цугларах дадлагыг маргааш 07.00-09.30 цагийн хооронд зохион байгуулахтай холбоотойгоор дээрх хугацаанд Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг бүрэн зогсоож байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгийн өглөө эхлэх цагийн хуваарийг 10:00 цаг болгож хойшлуулжээ. Гамшгаас урьдчилсан сэргийлэх сургуулилалт 09:30 цагт дуусах бөгөөд та бүхэн авто замын хөдөлгөөн эхлэнгүүд хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөөрэй.
Мөн сургуулилалттай холбогдуулан албан байгууллагуудад чиглэл өгч 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн өглөө ажилдаа хоцорсон тохиолдолд ажлаа тасалсанд тооцохгүй байх үүрэг өгчээ.