СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ким Жон Ун Владивостокт ирлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Умард Солонгосын залуу удирдагч Ким Жон Ун ОХУ дахь албан айлчлалаа эхлүүллээ. Тэрээр хувийн галт тэргээрээ Оросын хил давж Номхон далайн эргийн Владивосток хотод ирсэн байна.

Залуу удирдагч Ерөнхийлөгч Владимир Путинтай хийх уулзалт нь амжилттай болно гэдэгт итгэлтэй байна хэмээн Россия 24 телевизэд ярьжээ. Ким Жон Ун, Владимир Путин нарын анхны дээд хэмжээний уулзалт маргааш болно.

Өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ удаагийн уулзалтаар Умард Солонгосын залуу удирдагч өөрийгөө олон улсын чухал оролцогч болгон харуулахыг хүссэн хэмээн бичиж байна.

 

 

Удирдагч Кимийн тоноглосон галт тэрэг Хасаны галт тэрэгний зогсоол дээр зогсчээ. Хар өнгийн хүрэм, бүрх малгайтай удирдагчийг Орос үндэсний хувцастай охид баглаа цэцэг, уламжлал ёсоор талх давс барьж угтсан байна. Уг ордныг 1986 онд Умард Солонгосын анхны удирдагч Ким Ир Сенийг ирэхэд Оросын тал барьж байгуулсан түүхтэй.

 

 

Эх сурвалж: www.reuters.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.