ХУД-ийн 13-р хороо буюу Туул тосгон, Шувуун фабрикт хайрга, дайрганы карьерын үйл ажиллагаа эрхэлдэг 96 ААН-ийг тусгай зөвшөөрлийг 2017 онд хотын даргын захирамжаар цуцалсан. Гэвч энэ захирамж өнөөдөр огтхон ч хэрэгжихээ больжээ.
Мөн энэ оны 03-р сарын 11-нд ХУД-ийн засаг даргын захирамж гарч 05-р сарын нэгэн хүртэл ХУД-ийн нутаг дэвсгэр дээгүүр хайрга, дайрга тээвэрлэхийг хориглосон ч бодит байдал дээр мөн л хэрэгжихгүй байна.
Туул тосгоныхон эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжгүй болсон учир хайрга дайрганы үйл ажиллагааг зогсоож өгөхийг үе үеийн сайд, засаг дарга, тэндээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд жил бүр ханддаг ч сонгуулийн шоу болгоод л өнгөрөөдөг тухай хэлж байна. Тиймээс энэ удаад дүүргийн болоод, хотын даргын захирамжийг зөрчин хууль бусаар үйл ажиллагаагаа явуулсаар байгаа ААН-үүдэд хариуцлага тооцож өгөхийг Туул тосгоны оршин суугчид хүсэж байна.