Өнөөдөр МАН-ын удирдах зөвлөл төрийн ордонд хуралдсан. Уг хурлаар ямар асуудал хэлэлцсэн талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас тодрууллаа.
-МАН-ын удирдах зөвлөлөөр ямар асуудал хэлэлцэв?
- МАН-ын бага хурал ирэх даваа гарагт хуралдана. Хэнтийн сонгуульд манай нам оролцох эсэх асуудлаа хэлэлцэх юм. Бага хурлын тов тогтоох чиглэлээр удирдах зөвлөл хуралдлаа.
-МАН-ын бага хурлаар ямар асуудал хэлэлцэх вэ?
-Хэнтийн нөхөн сонгуульд манай намаас өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах, санал хураах гэх мэт журмуудаа шийднэ.
-Удирдах зөвлөлөөр хэдэн асуудал хэлэлцэв?
-Таваас зургаан асуудал хэлэлцсэн. Гол асуудал нь сонгуультай холбоотой, намын бүтэц зохион байгуулалттай холбоотой асуудлууд байсан. Хамгийн гол нь энэ удаагийн сонгуулийн өмнө намын мөрийн хөтөлбөрийг хангуулах, дүгнэлт хийх, салбар бүрээр нь гаргах гэх мэтээр бэлтгэл ажлаа базааж байна.