Этиопийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэг дор 28 усны үхэр үхсэн байдалтай олджээ. Цэцэрлэгт хүрээлэнд байдаг бусад хоёр нутагтай хөхтөн амьтад ч үхсэн байхыг олсон гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулсан байна.
Эдгээр амьтад чухам ямар шалтгаанаар хэдэн арваараа үхснийг хэлэх боломжгүй гэж цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Бехирва Мега ярьжээ. Амьтдыг энэ сарын 14-21-ний өдрүүдэд үхсэн гэж үзжээ.
Гибе Шелеко цэцэрлэгт хүрээлэн нь 2011 онд байгуулагдсан ба 36,000 км кв талбайд 200 усны үхэр нутагшдаг байна. Усны үхэр нь нэн ховордсон ан амьтдын нэг тул нутагшуулсан улс орнууд онцгой анхаарал тавихыг олон улсын байгууллагуудаас шаарддаг. Дэлхий дээр 115,000-130,000 усны үхэр тоологдсон байна.
Эрдэмтдийн үзсэнээр байгаль орчны бохирдол, ой мод устах, тахал, хулгайн ан зэргээс үүдэлтэй тоо толгой нь буурсаар байгаа юм. Хулгайн анчид усны үхрийн хурц соёо шүдийг нь авч Хонконг, Америк руу худалдаж ашиг олох сонирхолтой.
Эх сурвалж: www.cnn.com