СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Комад ороод 27 жилийн дараа сэрсэн араб эмэгтэйн түүх

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Арабын Нэгдсэн Эмирт улсын иргэн Мунира Абдулла 1991 онд хүүгээ хичээлээс нь авч яваад автобустай мөргөлдөж осолд орсон. Осол гарах үед хүргэн ах нь жолооны ард сууж, бүсгүй хүүтэйгээ хамт арын суудалд явжээ. Автобус тэднийг мөргөхөд Абдулла хүүгээ гараараа хамгаалснаар гар хөл, тархиндаа хүнд гэмтэл авснаар комад орж ухаангүй болжээ.

Абдулла ослоос хойш 27 жилийн дараа Германы эмнэлэгт ухаан орж сэргэсэн байна. Тухайн үед дөрвөн настай байсан хүү Омар Вэбайр нь одоо 30 гарсан залуу болжээ.

Омарын ярьснаар түүний ээж өнгөрсөн жил 59 насандаа ухаан орсон ба хайртай дотны хүн нь комад орсон бусад хүмүүсийг итгэл найдвараа бүү алдаасай гэж хүссэн учраас ээждээ тохиолдсон ид шидийн гэмээр түүхийг бусадтай хуваалцаж байгаа юм.

 

 

Омар: “Би ээжийгээ нэг л өдөр сэрнэ гэдгийг мэдэрдэг байсан учраас хэзээ ч бууж өгч байгаагүй. Комад орсон, ухаангүй болсон хүмүүсийг үхсэн гэж битгий бодоорой. Миний ээж осол гарах үед надтай хамт машины арын суудалд байсан. Намайг хамгаалахын тулд тэвэрч өөрөө гэмтсэн”

Дараа нь Оманы хилтэй ойрхон Арабын Нэгдсэн Эмирт улсын Аль Айн хотод амьдарч байсан газартаа эргэн ирж даатгалын дагуу эмнэлгийн тусламж авсан байна. Энд нилээд хэдэн жил байхдаа гуурсаар хооллож, хөдөлгөөний дутагдлаас булчингуудаа хамгаалах физик эмчилгээ хийлгэжээ.

2017 онд Угсаа залгамжлах хунтайжийн Аду Даби дахь шүүхийн шийдвэрээр ХБГНУ-ын эмнэлэгт түүнийг шилжүүлсэн байна. Германд ирээд Абдулла гар, хөлөндөө олон төрлийн мэс засал хийлгэжээ.

Ээж нь ухаан орж сэргэхээсээ өмнө хачин жигтэй дуу авиа гаргасан гэж түүний хүү Омар ярьсан юм. Энэ явдлаас хойш  гурав хоногийн дараа Омарын нэрийг хэн нэгэн дуудсан нь ээж нь байлаа. Ийнхүү жилийн өмнө комаас сэрсэн Абдулла одоо хариу үйлдэл үзүүлж, хайртай хүмүүстэйгээ харилцан ярилцдаг болсноор Абу Даби руу буцаж нөхөн сэргээх эмчилгээнд орсон байна.

Үлгэр биелэх мэт унтсан өвчтнүүд эргэн сэргэсэн цөөн хэдэн тохиолдол байдаг ажээ. Америкийн иргэн Тэрри Валлис 19 настай байхдаа авто осолд орж тархиндаа гэмтэл аван Абдуллатай адил эмнэлгийн орон дээр ухаангүй хэвтэж олон жилийн үдсэн юм. Гэвч 19 жилийн дараа сэрж эргэн ухаан орсон байна.

 

 

Их Британийн Үндэсний эрүүл мэндийн газраас комад орсон хүмүүсийг эргэн сэргэнэ хэмээн урьдчилан таамаглах ямар ч боломжгүй гэжээ. Формула 1 уралдааны дэлхийн аварга Михайль Шумахер 2013 онд Францад цанаар гулгаж байгаад тархиндаа гэмтэл авснаас хойш өнөөг хүртэл комад орсон байдалтай эмчилгээ хийлгэж байгаа билээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.