СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Л.Болд: ТEГ-ын дарга асан Б.Хурцыг байцааж байгаа нь үнэн

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

УИХ-ын гишүүн Л.Болдоос эрүүдэн шүүсэн гэмт хэрэгтэй холбогдуулан ТEГ-ын дарга асан Б.Хурцыг байцаасан талаар тодруулга авлаа. Тэрээр С.Зориг агсны хэргийг шалгах УИХ-ын түр хороо байгуулах санаачилга гаргаад байгаа юм.

-ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг саатуулж байцааж байгаа талаар мэдээлэл надад ирсэн. Ер нь Эрүүдэн шүүсэнтэй холбоотой асуудал сөхөгдөж, бичлэг гарснаас хойш маш том сүлжээ задарч, хуулийн байгууллагуудын удирдлагууд зоригтой ажиллаж эхэлж байна гэж харж байна.

Жилийн өмнө энэ асуудлыг гаргаж тавьж байхад УИХ хаалттай хуралдаж, иргэдийнхээ дуу хоолойг ч сонсохгүй, УИХ-ын гишүүдээ ч үл тоож байсан. Өнөөдөр бидний тавьж байсан асуудал зөв юм, монголын төр шударга үнэнийг тогтоох ёстой гэдэг нь өдөр бүр тодорхой болж, МАНАН дэглэм аажим, аажмаар нурж байна. Түр хороо байгуулах асуудал өнөөдөр ажлын хэсгээр орно, маргааш байнгын хорооны хурлаар орж байгуулагдана. Ингэснээр С.Зориг агсны хэрэг ойлгомжтойгоор, хуулийн хүрээнд урагшилна гэж найдаж байна" гэлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.