СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЦЕГ: Б.Хурцыг хойшлуулашгүйгээр баривчилж, гурван жил хорих ялтай зүйл ангиар шалгаж эхэлсэн

Нийтэлсэн
5 жилийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

ТЕГ-ын дарга асан Б.Хурц генералыг өчигдөр баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ. Түүнийг С.Зориг агсны хэргийг илрүүлэх хэргийг шалгах явцад эрүүдэн шүүлт ашигласан хэмээн баривчилсан хэмээн эх сурвалж хэллээ.

Б.Хурцыг цагдан хорих шийдвэрийг шүүхээс хэзээ гаргасан талаар тодруулахад “Одоогийн байдлаар генерал Б.Хурцыг цагдан хорих асуудал шүүхэд ирээгүй байна” гэсэн бол ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төв “Б.Хурцыг баривчилсан талаарх мэдээлэл одоогоор байхгүй байна” гэлээ.

Сурталчилгаа
  • 2019-04-24 16:20

    ШУУД: Генерал Б.Хурцыг өчигдөр 23 цагийн орчимд 461-т авчирчээ

    Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Хурцыг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хориод байгаа. Цагдаагийн байгууллагын эх сурвалжаар түүнийг АТГ-ынхан эрүүдэн шүүсэн гэмт хэрэгтэй холбогдуулан шалгаж байсан. Тэгэхдээ 2002 оны 133 дугаар зүйл буюу гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэж үзэн Прокурорын байгууллагаас шалгах эрхийг ЦЕГ-ын харьяа Тусгай субьектийн гэмт хэргийг шалгах хэлтэст шилжүүлсэн байна.

    Манай сурвалжлах багийг тус ангид очиход Б.Хурцын ар гэрийнхэн болон өмгөөлөгч нар нь хүрэлцэн ирээгүй байна. Харин 461-р ангийн нэр нууцалсан эх сурвалж, "Генерал Б.Хурцыг өчигдөр 23 цагийн үед авчирсан" гэж мэдээллээ. 

    2019-04-24 13:50

    Б.Хурцыг хойшлуулшгүйгээр баривчилгаа хийсэн

    Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг хойшлуулшгүйгээр баривчилгаа хийсэн. Одоогоор түүнийг цагдан хорихтой холбоотой шүүхийн шийдвэр гараагүй байна. АТГ дээр 2002 оны эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл "Гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар зөрчих" гэдэг заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан хэргийг Улсын ерөнхий прокуророос харьяалал тогтоож өнгөрсөн Баасан гаригт мөрдөн байцаах албанд шилжүүлэн ирсэн байгаа. Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна. Уг хэрэгтэй холбогдуулан өчигдөр Б.Хурцыг хойшлуулшгүйгээр саатуулсан. Үргэлжлүүлэн цагдан хорих саналыг прокурорын газарт санал хүргүүлсэн. Одоо үргэлжлүүлэн цагдан хорих асуудлыг шүүх шийдвэрлэнэ" гэлээ.

    2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл анги буюу "Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн" гэдэг үндэслэлийн 133.1 дэхь заалтад “Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байдаг аж.

    Дашрамд дурдахад нэг сарын өмнө дээрх хэрэгтэй холбоотойгоор Тагнуулын ерөнхий газрын хоёр мөрдөн байцаагч, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын нэг ажилтныг тус, тус хориод байсан юм.

    2019-04-24 13:20

    Л.Болд: ТEГ-ын дарга асан Б.Хурцыг байцааж байгаа нь үнэн

    УИХ-ын гишүүн Л.Болдоос эрүүдэн шүүсэн гэмт хэрэгтэй холбогдуулан ТEГ-ын дарга асан Б.Хурцыг байцаасан талаар тодруулга авлаа

    УИХ-ын гишүүн Л.Болдын хувьд С.Зориг агсны хэргийг шалгах УИХ-ын түр хороо байгуулах санаачилга гаргаад байгаа юм.
    УИХ-ын гишүүн Л.Болд "ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг саатуулж байцааж байгаа талаар мэдээлэл надад ирсэн. Ер нь Эрүүдэн шүүсэнтэй холбоотой асуудал сөхөгдөж, бичлэг гарснаас хойш маш том сүлжээ задарч, хуулийн байгууллагуудын удирдлагууд зоригтой ажиллаж эхэлж байна гэж харж байна.  Жилийн өмнө энэ асуудлыг гаргаж тавьж байхад УИХ хаалттай хуралдаж, иргэдийнхээ дуу хоолойг ч сонсохгүй, УИХ-ын гишүүдээ ч үл тоож байсан. Өнөөдөр бидний тавьж байсан асуудал зөв юм, монголын төр шударга үнэнийг тогтоох ёстой гэдэг нь өдөр бүр тодорхой болж, МАНАН дэглэм аажим, аажмаар нурж байна. Түр хороо байгуулах асуудал өнөөдөр ажлын хэсгээр орно, маргааш байнгын хорооны хурлаар орж байгуулагдана. Ингэснээр С.Зориг агсны хэрэг ойлгомжтойгоор, хуулийн хүрээнд урагшилна гэж найдаж байна" гэлээ.

    2019-04-24 12:30

  • 2019-04-24 12:30

    2019-04-24 16:20

    ШУУД: Генерал Б.Хурцыг өчигдөр 23 цагийн орчимд 461-т авчирчээ

    Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Хурцыг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хориод байгаа. Цагдаагийн байгууллагын эх сурвалжаар түүнийг АТГ-ынхан эрүүдэн шүүсэн гэмт хэрэгтэй холбогдуулан шалгаж байсан. Тэгэхдээ 2002 оны 133 дугаар зүйл буюу гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэж үзэн Прокурорын байгууллагаас шалгах эрхийг ЦЕГ-ын харьяа Тусгай субьектийн гэмт хэргийг шалгах хэлтэст шилжүүлсэн байна.

    Манай сурвалжлах багийг тус ангид очиход Б.Хурцын ар гэрийнхэн болон өмгөөлөгч нар нь хүрэлцэн ирээгүй байна. Харин 461-р ангийн нэр нууцалсан эх сурвалж, "Генерал Б.Хурцыг өчигдөр 23 цагийн үед авчирсан" гэж мэдээллээ. 

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.