СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мьянмар: Хөрс гулсаж унтаж байсан уурхайчид дарагджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Мьянмар улсын хойд нутгийн Качин мужид хөрсний гулсалт үүсч 54 уурхайчин балчиг намагт дарагдсан тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулав. Уурхайчид байгалийн гамшгийн үеэр унтаж байсан тул зугтаж аврах гарц хайж чадаагүй гэжээ.

Хөрс гулсаж нуур далай мэт шавар намаг урсах үед уурхайчидтай хамт 40 орчим техник хэрэгсэл дарагдсан байна. Амиа алдсан уурхайчдаас ердөө гурвынх нь цогцсыг олж гаргасан ба тэднийг эрж хайх ажлыг үргэлжлүүлэхэд хүндрэл их байгааг албаны хүмүүс мэдээлжээ. Мөн

 

 

Амиа алдсан гэж үзээд буй уурхайчид хаш чулуу олборлодог Шве Нагар Кое Каунг болон Мьянмар Тура Жемс компаниудын ажилчид байжээ. Хаш чулуун олборлолт жилд хамгийн багадаа 30 тэрбум ам.доллараар үнэлэгддэг ч олон арван хүн амиа алдах нь бий. Тэр дундаа Энэтхэг, Хятад улсуудтай хиллэдэг Качин мужийн хөрс хаш чулуугаар нэн баялаг юм.

 

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.