СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шри Ланкын халдлагыг Исламын улс бүлэг зохион байгуулсан байж болзошгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Шри Ланка улсад өнгөрсөн ням гарагт болсон халдлагыг Исламын улс бүлгээс зохион байгуулсан байж болзошгүй гэдгийг тус улсын Ерөнхий сайд Ранил Викремесингх хэллээ. Халдлагыг чухам хаанаас зохион байгуулсныг нотлоогүй байгаа ч тус улсын

Улаан өндөгний баярын мөргөлийн үеэр сүм, зочид буудлуудад болсон халдлагын улмаас 321 хүн амиа алдаж 500 гаруй хүн гэмтэж шархадсан юм. Мягмар гарагийн 08:30 минутад улс орон даяар дуугаа хурааж, төрийн далбааг бөхийлөн эмгэнэл илэрхийлсэн.

 

 

Исламын улс зэвсэгт бүлэг халдлагад тусалсан гэх баримт нотолгоо байхгүй ч халдлагыг үйлдсэн гэж бүлгийн зүгээс мягмар гарагт мэдэгджээ.

Шри Ланкын Ерөнхийлөгч Майтрипала Сирисена улсын аюулгүйн хүчнийг бүрэн шинэчлэхээ мэдэгдэж Батлан хамгаалах хүчний удирдагчдыг 24 цагийн дотор солино гэжээ. Эрх баригчдын зүгээс үндэсний Товхид Жамат болон JMA исламын бүлгүүдийг халдлагад буруутгаж байна. Товхид Жаматын хэт даврагсад халдлагыг үйлдсэн гэж хүлээн зөвшөөрөөгүй ба тэд урьд өмнө томоохон хэмжээний халдлага үйлдэж байсан туршлагагүй.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.