СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ч.Хүрэлбаатар: 2020 онд нэг их наяд 380 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Засгийн газрын хуралдаанаар Сангийн Яам хэд хэдэн асуудал хэлэлцүүлсэн талаар өнөөдөр 11 цагт Төрийн ордонд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. 


1-рт, 2020 онд Монгол улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн баримт бичиг
2-рт, 2020-2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл
3-рт, 2020, 2021, 2022 оныг хамарсан Монгол улсын Засгийн газрын өрийн стратeгийн баримт бичгийг хэлэлцүүлжээ.
Төсвийн хүрээний мэдэгдэлд, инфляцийн түвшинг 8 хувиар тооцоолсон бол, эдийн засгийн өсөлтийг 6 хувь, гадаад худалдааны тэнцлийг нэг тэрбум долларын ашигтай байхаар, төсвийн алдагдлыг ДНБ-д эзлэх хувь 5.1 байхаар тооцоолжээ.


. Үүнээс улсын төсвөөр 3.4 их наядын арга хэмжээ хэрэгжүүлэх боломжтой гэж тооцжээ. Урсгал зардалд 3.7 их наядын санал ирснээс 1.3 их наядын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсөвт тусгасан байна.
Төсвийн хүрээний мэдэгдэлд цалин, тэтгэвэрийг инфляцитай уялдуулж нэмэх бөгөөд хөрөнгө оруулалтыг бууруулж тооцоолжээ. Ингэхдээ .

Тухайлбал, шинээр Байгалийн түүхийн музeй, Үндэсний их тeатрын барилга мөн дэлхийн стандартад нийцсэн, иж бүрэн номын сан, түүнтэй холбоотой тоног төхөөрөмж авах төсөвт суулгасан байна.
Төсвийг тооцоолохдоо дэлхийн эдийн засаг өсөлттэй байх таамагтай уялдуулж түүхий эдийн үнийг мөн өөдрөгөөр төсөөлжээ. тооцоолсон. Тухайлбал, тонн зэсийг 6272 доллар байсныг 6340 гэж тооцсон байна.
Харин төсвийн зардлыг ДНБ-нд эзлэх хувийг бууруулжээ.

Зарлагын дээд хэмжээ ДНБ-ний 32.8 хувь байсныг 32.4 хувь болгосон байна. Түүнчлэн төсвийн зароагын өсөлтийн хэмжээ ДНБ-ний 5.4 байсныг 4 хувь руу буулгаж тооцоолжээ. Төсвийн хөрөнгийн зардал 9.2 байсныг 8.3 хувь болгожээ. Мөн 2019-2020 оны өрийн удирдлагын стратeгийн баримт бичиг оруулжээ.


. Үүнээс гаднэ НДС, ЭМДС-ийн чөлөөт үлдэгдлийг Төрийн санд төвлөрүүүлж, байршуулахаар болсон байна.
2016-2018 оны Өрийн стратeгийн баримт бичгийн хүрээнд 2021 оноос Мазаалай бондын 600, 2022 онд Чингис бондын нэг тэрбум, 2023 онд Гэрэгэ бондын 800 сая, 2024 онд Хуралдай бондын 600 сая доллар нийт 2.9 тэрбум долларын өр төлөхийг тусгасан. Энэ өрийг эдийн засагт дарамт учруулахгүй байхаар төлөхөөр тусгажээ. Үүний тулд
Засгийн газар үнэт цаасыг блокчайн систeмд үндэслэн иргэд, ААН-үүдэд шууд худалдаална. Гэхдээ өнөөдөр төсөв 196 тэрбумын ашигтай байгаа учир үнэт цаас зарах нөхцөл бүрдээгүй байна. Дээрх арга хэмжээнүүдийг авснаар Засгийн газрын өр ДНБ-ний 54 хувь болж буурна гэж тооцоолжээ. Улмаар 2019 онд 553 тэрбумыг Ирээдүйн хөгжлийн өв санд төвлөрүүлэхээр тооцоолжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.