Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №170 R.E.M., ‘Losing My Religion’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №170 R.E.M., ‘Losing My Religion’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

R.E.M., ‘Losing My Religion’

 R.E.M. хамтлаг карерийнхээ түүхэнд 15 студийн цомог гаргаснаас 1991 онд гаргасан "Out of Time" болон 1992 онд гаргасан "Automatic for the People" цомгууд нь тэднийг дэлхийд таниулсан гэхэд болно. Гэвч тэдний 1996 онд гаргасан "New Adventures in Hi-Fi" цомог нь тийм ч амжилттай байж чадаагүй юм. 2007 онд R.E.M. хамтлаг Рок Н Роллын хүндэтгэлийн танхимд заларч түүхэндээ 85 сая хувь цомог борлуулж чадсан нь бүх цаг үеийн хамгийн олон хувь цомог борлуулсан уран бүтээлчдийн эгнээнд багтдаг байна. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл