СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-24

“Би гүйж явна” эсээ бичлэгийн уралдаан зарлажээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ч.ЗОТОЛ

Харийн орныг зорин явсан өөрийн гэр бүл, хайртай аав ээжээсээ дөнгөж арваадхан насандаа ганцаараа хоцорч, бие даан амьдрахдаа хэцүү бэрх бүхнийг даван туулж мөрөөдөлдөө хүрч байгаа нэгэн авьяаслаг уран нугараач охины тухай “Гүйж яваа эмэгтэй” хэмээх  сонирхолтой  ном уншигчдын гар дээр очоод удаагүй байна. Бодит түүхээс сэдэвлэсэн энэ бүтээл МЗЭ-ийн шагналт зохиолч Х.Болор-Эрдэнийн анхны бэсрэг  роман билээ.

Тэгвэл нийгэмд нэгэн шинэ давалгаа, долгионыг үүсгээд байгаа энэ бүтээлийн тухай эссэ бичлэгийн уралдаан зарлажээ. Номыг бүтээгчид гэр бүлийн үнэ цэнэ, хүүхэд хамгаалал болон хүүхдийн эрхийг дээдлэх, өөдрөг мөрөөдөл, хүсэл тэмүүлэлтэй залуу үеийг дэмжих зорилгоор “Би гүйж явна” нэртэй эсээ бичлэгийн уралдааныг  энэ сарын 22-ны өдрөөс 14 хоногийн хугацаатай “Гүйж яваа эмэгтэй” номын уншигчид болон нийт уран зохиол шимтэн сонирхогчдын дунд зарлажээ.    Уралдаанд оролцогч нь МЗЭ-ийн шагналт зохиолч Х.Болор-Эрдэнийн “Гүйж яваа эмэгтэй” романыг уншиж, номноос хүлээн авсан ухаарал мэдрэмжээ эсээ хэлбэрээр илэрхийлэн бичих юм.

Тавигдах шаардлагын тухайд  “Гүйж яваа эмэгтэй” романы нийгэмд үзүүлэх эерэг нөлөөг өөрийнхөөрөө тайлбарласан байна.  Бичсэн эсээгээ өөрийн Facebook нүүр хуудсанд public тохиргоотой нийтлэсэн байх бөгөөд өөрийн 20 найзаа таглаж, хандалт авч, таваас доошгүй удаа share хийсэн байна. Таг, share, хандалтын тоо нь шалгаруулалтын нэг үзүүлэлт болно.  Оролцогчийн бичсэн эсээ бичлэгт нүүр хуудасны тоо, хэмжээ заахгүй.  Эсээ бичлэгийн уралдаанд Монголын уншигчид болон хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа хүн бүхэн нээлттэй оролцох боломжтой бөгөөд насны хязгаар заахгүй..  Эсээ нь алдаагүй, зөв найруулгатай байна гэжээ.

Шалгаруулалт:

Эсээг ирэх сарын -3 хүртэл a3tuulai@gmail.com хаягаар хүлээн авна.

Уралдаанд ирсэн нийт бүтээлийг “Гүйж яваа эмэгтэй” романы редакторуудын зөвлөл уншиж дүгнэнэ.

Шалгарсан бүтээлүүдийг “Зууны мэдээ” сонин, polit.mn , livetv.mn , ublife.mn зэрэг сайт, сонинуудад хэвлэн нийтэлнэ.

Шагнал:  I байр: Батламж, 500.000 төгрөг, Mazala урамшуулал, “Аз хур" номын их дэлгүүрийн номын бэлгийн багц

II  байр: Батламж, 300.000 төгрөг, Mazala урамшуулал, “Аз хур" номын их дэлгүүрийн номын бэлгийн багц

III  байр: Батламж, 200.000 төгрөг, Mazala урамшуулал, “Аз хур" номын их дэлгүүрийн номын бэлгийн багц

Зохион байгуулагч:  “Гүйж яваа эмэгтэй” нрмын редакторуудын зөвлөл “Аз хур" номын их дэлгүүр

Ивээн тэтгэгч:  Nisdeg Mazala

Мэдээллийн ивээн тэтгэгч:  “Зууны мэдээ” сонин Polit.mn livetv.mn ublife.mn сайт оролцож байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.