СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

AirAsia: Хоёр сартай нярай нислэгийн үеэр амьсгал хураажээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Малайзын нийслэл Куала Лумпураас Австралийн Перт хотын чиглэлд Перт хотын иргэн зорчигч Надиа Парензигийн хэлснээр нярай Саудын Арабаас ирсэн эцэг эхийн хамт явж байсан ч бие нь тавгүйрхэж гар дээр нь амьсгал хураасан байна.

Онгоцонд байсан бусад зорчигчдын ярьснаар нислэг эхлэхээс өмнө Саудын Арабын гэр бүл тогтворгүй, сандарсан мэт харагдаж байсан гэжээ.

Онгоцны үйлчлэгч эмэгтэй нярайг эцэг эхэд нь биш хажуугийн зорчигч  Парензид тэврүүлэхийг хүсчээ. Учир нь аав ээж нь залуу гэр бүл учир маш их бухимдаж аргаа олохгүй байсан гэж зорчигчид ярьсан байна. Парензигийн үргэлжлүүлэн ярьснаар хүүхдийг аваад төд удалгүй ямар нэг зүйл буруу болж буйг мэдээд хашгирч эмчийн тусламж хүссэн ч тусалж чадаагүй гэжээ.

Нислэгийн компанийн зүгээс зорчигчдын аюулгүй байдал, эрүүл мэнд хамгийн эрхэм зүйл гэдгийг мэдэгдэж, эмгэнэл илэрхийлжээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.