СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2018-09-24

Б.Махбалыг хорих хугацааг сунгалаа

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

ЗТХЯ-ны газрын дарга нар архидан согтуурч байгаад нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг өнгөрсөн сард гарсан. Тухайлбал, ЗТАЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбал нь архи уусан үедээ согтуурч, тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн агсаны аминд  хүрсэн.

Хэрэг гарсны маргааш нь сэжигтэн Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид наймдугаар сарын 10-нд саатуулсан. Түүнийг цагдан хорих хугацаа есдүгээр сарын 10-нд дуусч, прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлжээ. Шүүхээс Б.Махбалыг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан аж. Б.Махбалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Хуульд зааснаар хэрэв Б.Махбалын гэм буруутай нь тогтоогдвол 8-15 жилийн хорих ялаар шийтгүүлэх юм.

   Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.