СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-04-23

Хүн бүр хэн нэгэнд тусалж чадна уриатай “Дүүрэн сэтгэл” ТББ-ын хандивын тоглолт болно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Дархан-Уул аймгийн “Дүүрэн сэтгэл” ТББ энэ сарын 25-ны өдрийн 19:00 цагаас “UB Palace”-т хандивын тоглолт хийхээр болжээ. Тоглолтонд Дуурь бүжгийн эрдмийн театр, Монгол Улсын консерваторийн хөгжмийн анги, Ардын жүжигчин Б.Зангад, Д.Самбуу, Гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяр, И.Түвшинтөгс, С.Эрдэнэцэцэг, Б.Батбаатар, Ж.Уранчимэг нарын алдартнуудаас гадна бусад дуучид, “Харш”, “Гранд” хамтлаг оролцож, сайхан сэтгэлт үзэгчдэдээ ая дуугаа өргөнө.

Алтан үеийн уран бүтээлчдийн дуу хоолойг дахин сонсож, нэгэн оройг сайхан өнгөрүүлэнгээ өрөөлд хандив өргөж, буян үйлдэх боломж танд байна. Учир нь .

Зовсон нэгэндээ дэм өгч, Хүмүүнлэгийн ажил өрнүүлэх зорилго бүхий “Дүүрэн сэтгэл” ТББ нь “ТУС төв”-өө энэ оны гуравдугаар сарын 7-ны өдөр нээсэн юм..

Зовлон бэрхшээл тулгарсан хэн нэгэнд эд материалын тус дэмээс гадна ямар нэгэн хэрэгцээтэй байгууллагатай нь холбож өгөх гүүр хамгийн чухал байдаг. Иймд тусламж хэрэгтэй байгаа нэгэнд мөн хэн нэгэнд туслахыг хүсэж буй хүмүүсийн гүүр болон ажиллах талаар нээлтийн үеэр ТББ-ын тэргүүн П.Ариундалай хэлж байв. Тэрбээр элэг шилжүүлэн суулгах шаардлагтай болж,  Дарханчуудынхаа халуун сэтгэлээр 2018 оны арванхоёрдугаар сард .

Тус байгууллага байгуулагдаад удаагүй хэдий ч олон нийтэд чиглэсэн томоохон ажлуудыг өрнүүлээд амжжээ. Тодруулбал, “Дүүрэн сэтгэл” ТББ-аас энэ сарын 13-ны өдөр Дархан хотод “Эрүүл элэг” өдөрлөгийг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Гастроэнтерологийн төв, аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Монос фарм трейд, Монос Амин дэм эмийн сан, Өлзий-Амгалан эмийн сантай хамтран зохион байгууллаа.  “Эрүүл элэг” өдөрлөгөөр 500 гаруй хүнийг лекц, мэдээллээр хангаж, 170 гаруй хүнийг үзлэг, зөвлөгөөнд хамруулжээ.

Тархины саажилттай хүүхдүүдэд туслах "Халуун болор" төвийн барилгын санхжүүжилт босгохоор ажиллаж буй Монгол жангүм группийн админ А.Одончимэгийн хүүхдүүдийн төлөө хийж буй үйлсийг дэмжин нэг сая төгрөгийн үнэ бүхий 200 ширхэг аягыг "Халуун болор" төвийн үйл ажиллагаанд хандивласан байна. 

Мөн төгсөх ангийн сурагчдад зориулсан “Боловсролын экспо 2019” өдөрлөгийг энэ сарын 12-ны өдөр зохион байгуулж, Улаанбаатар, Дархан хотын нийт 20 гаруй их, дээд сургууль, МСҮТ-үүд оролцуулж, Ахлах ангийн сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар Монголын оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ лекц тавилаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.