СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ж.Батбаясгалан: Би үүрэг өгч 00 өрөөг засуулаагүй. Өмнө нь засчихсан байсан...

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Хотын нэгдүгээр орлогч дарга Ж.Батбаясгаланг Нийслэлийн засаг даргын Тамгын газрын нэг давхрын ажилчдын ариун цэврийн өрөөг тусгайлан тохижуулж, зөвхөн хувьдаа ашигладаг болсон байна гэх шүүмжлэл цахим орчинд гарсан. Энэ асуудлаар тэрээр өнөөдөр сэтгүүлчдэд тайлбар хийлээ

-Таныг хотын захиргааны нэг давхрын 00 өрөөг хувьдаа тохижуулсан гэх шүүмжлэл гарах боллоо?

-Энэ өрөө бол өмнө нь Э.Бат-Үүл даргын сууж байсан өрөө. Нэгдүгээр орлогч дарга шилжин суух зохион байгуулалтын дагуу л  би өрөөнд орсон. Тэнд байсан 00. Би хувьдаа засуулаагүй. Ер нь бол 00 шинэчлэх асуудал дээр би хуучин Ногоон хөгжил хариуцсан орлогч байсны хувьд олон нийтэд зориулсан ажлыг бол байнга хийнэ гэж боддог. 

Мөн тэр 00 өрөөг надтай хамаатуулж, миний хувийн 00 гэж бичсэн хүмүүсийг гайхаж байна. 2019 оны 04 сарын 10-нд /Хотын орлогчоор томилогдсон шийдвэр.Сур/ гарсан шийдвэр шдээ. Би өнөөдөр арав гаруй хоног л энэ ажлыг хийж байна. Тэр өрөөнд ороод арав ч хоноогүй байна.  Надад зориулж ийм сэдэв явуулж байгаа хүмүүсийг би гайхаж байна.  Харин одоо нийслэлийн төлөө хамтдаа зүтгэх нь зөв.

-Алчуур гэх мэт оруулж тавиад тохижуулсан байна лээ шүү дээ?

-Би үүрэг өгч засдаг хүн биш.  Өмнө нь засвар хийсэн 00. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.