СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: Тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой хуулийн төслийг хойшлууллаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 жилийн өмнө

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны өнөөдрийн хэлэлцэх асуудлыг танилцуулъя. 

 

Тэсэрч дэлбэрэх бодисын жагсаалтыг Уул уурхайн яам 13 жил батлуулж чадаагүй...  

1. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Хуралдааны эхэнд хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ. Тэсрэх дэлбэрэх бодис оруулж ирдэг 64 аж ахуйн нэгж бий. Энэ хуулийн төсөлд цэргийн зориулалттай тэсрэх бодисыг Жанжин штабаас ОБЕГ руу шилжүүлэх чухал асуудал байгааг тэмдэглэлээ. 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг: - гэж байна. Хувийн хэвшлүүдийн санал бага туссан, жагсаалтаа ч батлуулаагүй байж яагаад ийм хуулийн төсөл оруулж ирээд, УИХ-ын гишүүдийн цаг завыг үрээд байгаа юм бэ? 

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: 

-64 аж ахуйн нэгж гэдэг их шүү. Эд нарт улс таалагдах албагүй. Улсын шийдвэр хувийн хэвшилд таалагдах албагүй. Энэ бол хатуу журмаар хийгдэх ёстой ажил шүү. Хүний амь нас, уурхайн аюулгүйн байдалтай холбоотой асуудал. Энэ 64 аж ахуйн нэгж дотор танил талаараа авсан, зарим нь шаардлага хангахгүй байгаа. Уул уурхайн яам ажлаа зөв хий. 13 жил журмаа (Тэсрэх дэлбэрэх бодисын жагсаалтыг Засгийн газар одоо болтол гаргаагүй.Сур) батлуулж чаддаггүй яам гэж байдаг юм уу? гэж хариулсан юм.  

Ингээд УИХ-ын гишүүн О.Содбилэг, Ж.Энхбаяр, А.Ундраа нарын асуултын дараа санал хураахад Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн ажлын хэсгийг өргөтгөн шийдвэрдлэхээр хойшлууллаа. 

Учир нь УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга О.Содбилэгийн хэлснээр "Өмнө нь ажлын хэсгийн бүрэлдэхүүн ирээгүйгээс хэлэлцэх нь нэг удаа хойшилсон.

 

Дараагийн хэлэлцэх асуудал: 

-Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээний төсөл /Засгийн газар 2019.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/
-Элчин сайд эгүүлэн татах тухай /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019.04.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.