СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: Өөрийн овог, нэр, регистрийн дугаараар Фэйсбүүк ашигладаг болно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар цахим орчинд хяналт тавих томоохон зохицуулалтыг төр хийхээр болжээ. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдээс нилээдгүй саналууд гарсан.

Жишээлбэл,  

Нийгмийн сүлжээнд нэрээ нуусан хаягаас бусдын нэрээр орохыг хориглох арга хэмжээг авах зорилгоор харилцаа холбооны үйлчлэгч нь хэрэглэгчийг регистрийн дугаараар нь бүртгэх, зах зээлд давамгай хуулийн этгээд хамаарал бүхий этгээдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож өрсөлдөөний тэгш нөхцөл байдал үүсгэж байгааг хязгаарлах зохицуулалтыг төсөлд нэмж тусгах,

Харилцаа холбооны хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журам, зааврыг Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батлахаар ерөнхий байдлаар төсөлд тусгасныг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн батлах журмуудыг тодорхой болгож өөрчлөн найруулах,

Сошиал орчныг гадны бүх оронд аюулгүй байдалтай холбоотойгоор тодорхой хязгаарлалтуудыг хуулиндаа тусгасан. Олон орны улс төрийн сонгууль нийгмийн сүлжээтэй холбоотойгоор маргаан, мэтгэлцээн гарч байгаа. Манай улсад цаашдаа энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ,

Хүн амын тоотойгоо харьцуулахад манайх хамгийн их фэйсбүүк хэрэглэгчтэй гэж ярьдаг. Энэ нь нөгөө талдаа үндэсний аюулгүй байдалд тодорхой хэмжээгээр харшилж байна. Иймд тухайн хүн өөрийнхөө регистр, овог, нэрээрээ фэйсбүүк рүү ордог байх зохицуулалт хийх зэрэг саналууд гарсан юм.

Дашрамд дурдахад фэйсбүүк хаяг шинээр нээхдээ өөрийн ашиглаж буй гар утасны дугаараар бүртгүүлж ашиглах болсон. Гэтэл манай улсад 2016 оны байдлаар 650 мянган бүртгэлгүй гар утасны дугаар байсан бол өнөөгийн байдлаар энэ тоо 42 мянга болж буурсан ажээ. Ирэх зургадугаар сар гэхэд бүртгэлгүй утасны дугаарыг бүрэн устгана гэж тооцож байгаа юм байна. Тэгвэл төрийн үйлчилгээг цахимаар авах, сошиал орчинд гар утасны дугаараа бүртгүүлэх зэрэг боломжуудыг хуурамч хаягнаас үүсгэх боломжгүй болох ажээ. 

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.