СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хунтайж Харри, Меган Мэркл нар Их Британиас нүүж магадгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Их Британийн хунтайж Харри болон түүний эхнэр Меган Мэркл нар тун удахгүй бүл нэмэх гэж байгаа билээ. Тэднийг бүл нэмэхийн өмнөхөн The Sunday Times сониноос хунтайж Харригийн гэр бүл Их Британиас нүүхээр төлөвлөж байж магадгүй гэсэн мэдээллийг хийжээ.

Уг сонинд нийтэлснээр Сассексын гүнгийн авхайг амаржсанаас хойш 2-3 жилийн дараа гэр бүлээрээ Африк руу нүүж магадгүй юм байна. Гэхдээ Хэрэв Харри гэр бүлийн хамт нүүвэл олон улсын тавцанд илүү нөлөөтэй болно гэж ажиглагчид харж байна.  

Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр Кэмбрижийн гүн Уильям дүүгийнхээ гаргасан ямар ч шийдвэрийг дэмжих болно гэсэн байна. Их Британийн хамтын нийгэмлэгт Африк тивийн 19 орон бий.

Тэдний хувьд тогтсон хэв маягийг эвдсэн шийдвэрүүдийг хэдэнтээ гаргаад буй. Хатан хааны хамтын нийгэмлэгийн Итгэлцлийн байгууллагын дэд Ерөнхийлөгчөөр томилогдсон, Холливудын жүжигчин байсан Сассексийн гүнгийн авхай Мэркл амаржих товоо нууцалсан.

Хунтайж Харри зургаа дахь угсаа залгамжлах үе, түүний шинээр мэндлэх бяцхан хүүхэд долоо дахь үеийн угсаа залгамжлагч болно.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.