Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсын Хатан хаан хоёрдугаар Элизабетийн гэр бүлийн хамгийн отгон хунтайж Луйс өнөөдөр ой хүрч байна. Түүнийг ой хүрснийг тэмдэглэн Кэмбрижийн гүн Уильям болон гүнгийн авхай Кэтрин нар бяцхан хунтайжийн зургийг олон нийтэд танилцууллаа. Эдгээр зургийг Кэйт Мидлтон энэ сарын эхэнд Норфолкийн Анмер Холлын зүлгэн дээр авахуулсан байна. Хунтайж Луйс 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр тав дахь угсаа залгамжлагч болон мэндэлсэн юм. Түүний ах Жорж таван нас хүрсэн бол эгч Шарлотт нь гурван настай билээ.
Эх сурвалж: www.cnn.com, www.reuters.com