Samsung корпораци технологийн дэвшилтэт нугардаг дэлгэц бүхий Fold загвараа энэ сарын 26-ны баасан гарагт худалдаанд гаргаж дэлхийн нээлтээ хийхээр төлөвлөсөн байсан юм. Гэсэн ч гар утас нээлтээ хийхээс өмнө эвдэрч, дэлгэц нь гэмтэж байна гэсэн гомдлууд ирснээр нээлтийн өдрийг хойшлуулжээ.
Компанийн удирдлага дахин туршилт явуулж, хэргэлэгчдэдээ аюулгүй баталгаатай бүтээгдэхүүн хүргэхийн тулд нээлтийн өдрийг хойшлуулж ирэх долоо хоногуудад дахин зарлахаар болжээ. 1,980 ам.долларын үнэтэй гар утсыг худалдаанд гаргахаасаа өмнө хэдэн зуун мянган удаа туршиж үзсэн гэдгээ Samsung-аас мэдэгдэж байсан билээ.
Өнгөрсөн долоо хоногт шүүмжлэгчид гар утастай танилцсан ч дэлгэц нь хагарсан, өнгө нь харласан, хадгалсан мэдээлэл арилсан, үзэж байсан кино нь алга болсон зэрэг хэд хэдэн гэмтэл илэрсэн. 4,6 инч ухаалаг гар утсыг дэлгэхэд 7,3 инч дэлгэц бүхий таблет болох юм. Корпорацийн зүгээс нугардаг дэлгэцийн хамгаалалтыг сайжруулахад анхаарлаа хандуулна гэжээ. Амолед бүхий уян дэлгэцтэй ухаалаг гар утас бүтээж тэсрэлт хийхийн тулд Samsung-ын инженерүүд хоёр жил хагасын хугацаа зарцуулсан юм.
Эх сурвалж: www.cnn.com