Японы нийслэл Токио хотноо энэ сарын 20-21-ны өдрүүд Японы 36 дахь удаагийн аварга шалгаруулах каратегийн олон улсын нээлттэй тэмцээний "аварга"-аар монгол хүү тодорчээ.
Киокушин каратэгийн нөхөрсөг нээлттэй тэмцээнд 20 орчим орны 30 орчим дожоны 2000 гаруй тамирчин оролцсон уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн нийт 15 тамирчин бага нас, өсвөр нас, ахмадуудын ангиллын жин тус бүрд өрсөлдсөн юм.
Орчлон сургуулийн 2б ангийн сурагч Н.Нэмүн “International karate friendship-2019” хүүхдийн каратэгийн олон улсын нээлттэй тэмцээний долоон насны ангилалд алтан медаль хүртсэн бахархам сайхан амжилт үзүүлээд байна.
Н.Нэмүний хувьд анх таван настайдаа энэхүү тэмцээнд хүрэл медалийн төлөө тулаан хийж байсан бөгөөд амжилтаа ахиулсаар өнгөрсөн жил киокушинкай каратэгийн JOSO Cup-2018 тэмцээнээс хүрэл медалийг хүртэж байжээ.
Долоон настай Н.Нэмүн хүүгээс сэтгэгдлийг нь сонсоход "Би зургаан тамирчинтай өрсөлдсөн. Аварга болоод гоё байна. Багшдаа, аав, ээждээ баярлалаа" гэлээ.
Улаанбаатар Дожо клубын дасгалжуулагч, багш О.Хонгорзул "Энэ удаагийн тэмцээнд 2000 гаруй орны тамирчид оролцсон. Манай клубийн хувьд энэ тэмцээнд аварга болно гэж бодоогүй. Бид гурван жил хөдөлмөрлөсөний үр дүнгээ үзлээ. Н.Нэмүн маань эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогтоо онооны илт давуугаар ялалт байгуулсан. Дараагийнхаа тулаанд цэврээр ялсан.
amjilt