Т.САЙХАН
Арабын Нэгдсэн Эмират улсад Зүүн Азийн жүдо бөхийн холбооны их хурал болжээ. Өнгөрсөн хоёр жилийн ажлын тайлангаа хэлэлцэж зарим шийдвэрийг гаргасан байна. Түүнчлэн, хурлын үеэр дэд ерөнхийлөгчөөрөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг сонгосон байна. Тэрээр мөн “Токио 2020” олимпод зодоглох монгол жүдочдын багийн ахлагчаар томилогдсон. Манай улсад 2020 онд олимпийн эрх олгох Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн болох бөгөөд тэмцээнийг зохион байгуулах хорооны даргаар мөн З.Энхболд ажиллана.
Эх сурвалж: Зууны мэдээ