СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-23

Мэнэнгийн талаа шатааж байж эрүүгийн хуулиа өөрчлөх үү?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Д.Дорж

2017 оны зун, намрын их хуурайшилтын үеэр ой хээрийн түймэр гамшгийн хэмжээнд хүрэхэд олон залуус сайн дураар нэгдэж, оюутнууд хичээлээсээ чөлөө аван гал сөнөөгчидтэй мөр зэрэгцэж билээ. Тэгэхэд орон даяар хандив босгож, онцгой байдлын албыг техникжүүлэх аян өрнүүлэхэд 1.4 тэрбум төгрөгийн мөнгөн хандив цугларсан. Гэвч гар хоосон гал сөнөөгчид, нойтон шуудай угласан залуус байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүчин мөхөсдсөн явдал магадгүй өнөөдөр ч давтагдахад бэлэн гэдгийг сүүлийн хэд хоногийн гамшгийн мэдээ харууллаа.

. Өчигдөр л гэхэд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Шилийн богд уул түймэрт автаж, нутгийн иргэд унтраахыг оролдсон ч салхи ихтэйн дээр хуурайшилттай учраас тархалтыг зогсоож чадсангүй. Шилийн богд уулын ойролцоох амралтын газар ажиллуулдаг иргэдээс тусламж хүссэний дагуу иргэд гал унтраахаар очиж ажиллажээ. Аймгийн төвөөсөө зайтай учраас Сүхбаатар аймгийн Онцгой байдлын албанд дуудлага өгсөн ч гал сөнөөгчид галын голомтод шуурхай хүрч чадаагүй.

Задгай тал давамгайлсан, сийрэг ойн нөөцтэй Монгол орны ойрын гамшиг энэ бөгөөд 2017 онд ард иргэд хандив цуглуулахдаа түймрийн үед ашиглах нисдэг тэрэг авах зорилго тээсэн юм. Гэвч гал унтраах зориулалтын, эрэн хайх зориулалтын 4-5 төрлийн нисдэг тэрэг авахад ойролцоогоор 100 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Одоо ашиглагдаж байгаа МИ-171Е загварын нисдэг тэрэгний зах зээлийн дундаж үнэ нь 20 гаруй тэрбум төгрөг. Зориулалтын нисдэг тэрэг гэхэд л 17 орчим тэрбум төгрөгийн үнэтэй. Харин тухайн үед цугласан хандив 1.4 тэрбум. Тиймээс 2017 онд цугласан хандиваар онцгой байдлын албан нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж авахад зарцуулсан гэх мэдээлэл бий. Гал дайралдахад гэр ахуйн багажаар зэвсэглэдэг гал сөнөөгчдөө ядахдаа зориулалтын хувцас хэрэгслээр хангах гэсэн оролдлого л доо. Монгол Улс өргөн дэлгэр нутагтай ч түүнийгээ хамгаалах бааз дутагдалтай байгаа нь үүнээс харагдана. Түүнээсээ ч дутахааргүй сэтгэл зүтгэл шаардах нь мэдээж. Харин гамшиг бол аль нэгэн улстөрч, хэн нэгэн даргын селфи хийгээд өнгөрдөг асуудал биш. 

Ой хээрийн түймрийн эзэн хариуцагч илэрдэггүй, илэрсэн хэдий ч төлбөрийн чадваргүй, зарим тохиолдолд хохирлыг шууд төлсөн ч экологийн хохирлыг төлөлгүй орхигдуулдаг тохиолдол их гарч байгаа аж.

байна. . Учруулсан гэж онцолсон нь эдгээрийн 90 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас улбаатай аж. Дээрх гал түймэрт онцгой байдлын байгууллага, төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, 58133 хүн, 6502 автомашин, 1477 мотоцикль, 441 морьтой ажиллаж унтраасан. Уулархаг бүсэд олон км газар явганаар ус зөөсөн тохиолдол ч цөөнгүй. Голомтод ажилласан албан хаагчдад хоол хүнс хүргэх болон бусад зорилгоор Зэвсэгт хүчнээс 18 удаа нисдэг тэрэг дайчлан ажиллажээ. Түүнээс биш гадаадад ашигладаг шиг их хэмжээний ус цацах зориулалтын нисдэг тэрэг байгаагүй, байхгүй. Дээр нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ойн сан бүхий газарт эдийн засгийн үйл ажиллагаа эрхлүүлэхээр олгодог тусгай зөвшөөрлүүд сөрөг тал үзүүлэх болсон. Байгаль орчны яам бугын эвэр түүх зөвшөөрөл өгснөөс болж байгаль орчин сүйдсэн тохиолдол бий. Ойгоос бугын эвэр түүх зөвшөөрөл улсын төсөвт жилдээ 90 сая төгрөг оруулдаг бол түймрийн улмаас жилд 40 тэрбум төгрөгийн экологийн хохирол учирч байгаа.

.

Ийнхүү олон удаагийн томоохон түймэр давтан гарснаас болж хүний амь нас, өмч хөрөнгө сүйдэхийн зэрэгцээ ой ургамалжилт хөнөөгдөх, голын урсац алдагдах, уулын ойн хөрс элэгдэл, эвдрэлд орох, ой моддын галд тэсвэрлэх чадавх доройтож, ойн шатамхайн зэрэг нэмэгдэж, улам бүр эмзэг болсон. Хүнээс үүдэлтэй олон удаа гарч байгаа түймрийн нөлөөгөөр хөрсөн доорх цэвдгийн хайлалт, гэсэлт, дээшлэлт, доошлолтын тухай асуудал хөндөгдөж, ялангуяа Монголын ой, ойт хээр, хээрийн бүс нутгийн хөрсөн доорх мөнх цэвдгийн хэм, хэмжээ өөрчлөгдөж байгааг судлаачид тэмдэглэсээр байгаа.

Тиймээс 19 аймгийн нутгийг хамарсан 27.9 сая га талбай бүхий 102 газар нутгийг улсын тусгай хамгаалалттай газарт аваад байгаа нь улсын нийт газар нутгийн 17.85 хувийг эзэлж байгаа. Үүнээс гадна 21 аймгийн 126 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нийт 128 сайн дурын хэсэг 3600 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Энэ нь бас эзэнтэй болгох нэг хэлбэр. Гэвч өнөөдрийн байдлаар ой, хээрийн түймрээс байгал орчинд учирсан хохирлыг тооцож, эзэн холбогдогчийг тогтоон хохирлын төлбөрийг нэхэмжилсэн, төлбөр нь эргээд байгаль орчныг сайжруулах, нөхөн сэргээхэд хэрхэн зарцуулагдсан тухай аймаг, сумын мэдээлэл байдаггүй.

Ой хээрийн түймрийн эзэн хариуцагч илэрдэггүй, илэрсэн хэдий ч төлбөрийн чадваргүй, зарим тохиолдолд хохирлыг шууд төлсөн ч экологийн хохирлыг төлөлгүй орхигдуулдаг тохиолдол их гарч байгаа аж. Уг нь цагдаагийнхан өнгөрсөн онд гарсан түймрийн мэдээллийг хүлээн авч шалган, 32 гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоосон байна.

Энэ нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хариуцлага сул, хийдэл ихтэй холбоотой. гэсэн үг.

Тэгвэл Эрүүгийн хуулиар гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон, их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх заалттай. Мөн ой, хээрийн түймэр санаатай тавьсан бол хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хэрэв хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон, эсвэл их хэмжээний хохирол учирсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг гэнэ. Гэхдээ учирсан хохирлыг тогтоох аргачлал учир дутагдалтай бөгөөд Мэнэнгийн талын хэмжээтэй газар нутаг сүйдэлсэн нөхцөлд л Эрүүгийн хэрэг үүсгэх журамтай талаар байгаль хамгаалагчид хэлдэг. Тавин сая төгрөгөөс дээш хохирол учирсан нөхцөлд Эрүүгийн хэрэг үүсгэх журам хэрэгждэг гэх ч үнэн хэрэгтээ Мэнэнгийн талын өвс ургамлыг гэхэд л хэдээр үнэлэх нь тодорхой учраас ийм яриа гарчээ. Иймд байгаль орчны эсрэг зөрчил болон гэмт хэрэгт оногдуулах хуулийн хариуцлагыг илүү тодорхой заан өгч, торгуулиа ч болов нэмэгдүүлэх шаардлага байгаа юм.  

Түүнчлэн түймэртэй тэмцэх орчин үеийн техник хэрэгслээр Онцгой байдлын албадыг хангах, нисдэг тэрэг ашиглах шаардлага байгааг өнгөрсөнд тохиосон гамшгууд харуулсан. Сүүлийн жилүүдэд Монгол-ОросХятад улсын хил дагуух бүс нутгаар ой, хээрийн түймэр гарч, зарим тохиолдолд хил дамнасан том түймэр болон өргөжин тэлж, гурван улсын хил орчмын байгалийн экологи, эдийн засагт үлэмж хэмжээний хохирол үзүүлэх болсон. Гэтэл хилийн цаана орос, хятадууд нисдэг тэргээр түймрээ унтрааж байхад манайхан хүрз бариад гүйдэг.

Төгсгөлд н ь сэрэмжлүүлэхэд, Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллээр энэ хавар нийт нутгаар агаарын температур олон жилийн дунджаас 0.5-1 хэмээр дулаан байх бөгөөд хаврын улиралд нийт нутгаар хуурайшилт өндөр байх төлөв гарсан. Энэ нь ихэнх нутгаар өвлийн улиралд хур тунадас бага орж, цасан бүрхүүл тогтоогүйтэй холбоотой. Харин хуурайшилтын бүсэд Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Төв аймаг, Булган, Архангай, Хөвсгөл аймгийн нутаг тооцогдож байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.