Дээрх зургийг Ардчилсан Конго улсын Вирунга үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн горилл асран халамжлах газарт авчээ. Энэ газарт эцэг эхээсээ төөрсөн, эсвэл тэднийгээ алдсан горилл бичнүүдийг өсгөдөг аж. Эдгээр хоёр гориллыг монш байхад нь аварч Вирунга үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өсгөсөн ба тэд аврагчдаа эцэг эхээ гэж боддог бололтой. Гориллуудыг хоёр нас дөрвөн сартай байхад ээж нь алагдсан байна. 2007 оны долдугаар сараас хойш тэд хүмүүстэй ойр дотно өсчээ.
Эх сурвалж: www.bbc.com