СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын бүс болно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Цаашид 2030 он гэхэд олон улсын аялагчдын тоо 1,8 тэрбумд хүрэх бөгөөд хамгийн нөдөр өсөлт нь Ази, Номхон далайн бүсийн орнуудыг зорих жуулчдын тоо эзлэх төлөвтэй байгаа ажээ.

Харин манай улс 2018 онд 529 мянган гадаад жуулчин хүлээн авч дотоодын эдийн засагт 569 сая доллар буюу 1,5 их наяд төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн байна. Улсны хэмжээнд 270 орчим тур оператор компани, 460 гаруй зочид буудал, 400 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулж, 34 мянга орчим ажлын байрыг бий болгожээ.

Манай улс 2020 онд гадаад жуулчдын тоог нэг саяд хүргэж, аялал жуулчлалын салбрын орлогыг нэг тэрбум долларт хүргэх зориот тавиад байгаа юм.

Ингэхдээ улсын төсвийн 5,7 тэрбум төгрөг,Азийн хөгжлийн банкны 19 сая долларын хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Батноров, Биндэр, Дадал сумдэд гурван том цогцолбор барьж эхэлсэн юм. 

Батноров суманд "Андлалын өргөө" барина

Хэнтий аймгийн Батноров сум бол эзэн Чингис хааны Хүлэг баатар Боорчийн төрсөн нутаг бөгөөд Тэмүжин найман шарга агтаа алдаад бэдэрч явахдаа Боорчитой анх танилцаж, андлалцсан өлгий нутаг билээ. Энэ үүднээсээ Батноров суманд "Андлалын өргөө" бариж буй юм. "Андлалын өргөө" 21 метр өндөр бөгөөд Бөртэ чоно, гуа марлыг бэлгэдэн хоёр чоно тэнгэр өөд цоройсон дүрстэй, доод хэсэгт нь Батноров сумын өв соёлын музей байх юм. Харин дээд хэсэгт хоёр найз анд бололцож, тангараг өргөх тавцан байх ажээ.

 

Дадал суманд “Мянганы суут их хүн эзэн богд Чингис хаан” цогцолбор барина

Цогцолбор нь Чингис хааны цээж баримал хэлбэрийн томоохон барилга байх бөгөөд дагалдуулан 230 автобус болон суудлын машины хүчин чадалтай авто зогсоол, Дадал сумын төвөөс цогцолбор хүртэл 2.6 км хатуу хучилттай зам, 3.5 км цахилгааны шугам, үзэсгэлэн ба уулзалт зөвлөгөөн зохион байгуулагдах хурлын танхим, утасгүй интернет орчин, мэдээллийн төвүүд, ариун цэврийн эко байгууламж 30 гаруй, хог хаягдлын дахин боловсруулах төв, саарал ус цэвэршүүлэх байгууламж зэргийг барьж байгуулахаар зураг төслийн ажлууд хийгдэж байна.

 

Биндэр суманд "Их хуралдай" орд өргөө цогцолбор барина

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.