Азербайжаны Баку хотод жүдо бөхийн ДАШТ үргэлжилсээр. Дөрөв дэх өдрөө үргэлжилж буй тэмцээнд өнөөдөр эмэгтэй 63, эрэгтэй 81 кг-д аварга тодорно. Монголоос Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч нар эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч сорих бол эрэгтэй 81 кг-д О.Ууганбаатар зодоглохоор боллоо.
ЭМЭГТЭЙ 63 кг
А хэсэг
Монголын залуу жүдоч Б.Ганхайч эхний тойрогт БНХАУ-ын Жүн Ши Янтай, түүнийг ялвал К.Агбегненутэй хүч үзнэ.
Д хэсэг
Энэ хэсэгт Б.Мөнгөнчимэг багтаж буй. Тэрбээр эхний тойрогт Италийн Эдвиж Гвендтэй учраа таарсан. Хэрвээ түүнийг ялвал Ж.Франссентай зодоглох.
ЭРЭГТЭЙ 81 кг
Б хэсэг
Энэ хэсгийг О.Ууганбаатар тэргүүлж буй. Түүний эхний өрсөлдөгч нь Бразилын Эдуардо Сантош. Түүнийг ялвал Грекийн Алексиос Нтанацидис, Молдавын Дорин Готоноага нарын ялсантай нь өрсөлдөнө.