Нидерланд улсын эрдэмтэд нарны зай хураагуураас бүрдсэн дэлхийн хамгийн том арлын бүрэлдэхүүнийг зохион бүтээж байна. Нарны зай хураагуур бүхий 15 арлын бүрэлдэхүүн яг л наранцэцэгтэй адил нарыг дагаж эргэнэ гэжээ.
Инженерүүдийг бүтээж буй арлуудыг хэдий нь Нидерланд, Хятад, Их Британи, Японы далайд угсарч байрлуулсан байна. Наранцэцэг мэт эргэлдэх 73,500 хавтангаас бүрдсэн 140 метр диаметр арал энэ жилийн 11 дүгээр сар гэхэд ашиглалтад орно гэж үзжээ.
Сэргээгдэх эрчим хүч нь 2040 он гэхэд дэлхийн эрчим хүчний гол эх үүсвэр болно.
Арлуудыг бүрэн ашиглалтад оруулсны дараа 10,000 айл өрхийг гэрэл цахилгаанаар хангах хэмжээний эрчим хүч ялгаруулна гэж тооцсон байна. Нарны тусгалыг дагахаас гадна цаг агаарын хүнд нөхцөлд аюулаас хамгаалах системийг програмчилжээ. Нүүдлийн шувууд ирж буцах зэрэг байгалийн онц үзэгдлээс шалтгаалж зарим тохиолдолд арлыг ашиглах боломжгүй ч цагт 96 км хурдтай салхинд тэсвэртэй байна.
Эх сурвалж: www.theguardian.com