СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-22

Та энэ сарын 25-нд ажлаасаа хоцорсон ч цалингаас хасахгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Улаанбаатар хотод 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд иргэд түр цугларах талбайд гарч, дадлага сургуульд оролцохтой холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамжаар . Уг сургуулилтын үеэр нийслэл хотын замын хөдөлгөөнийг 07:00-09:30 цаг хүртэл бүрэн хаах юм. Хаанаас хаана хүртэл бүсчлэн хаах мэдээлэл одоогоор гараагүй бөгөөд маргааш эцсийн байдлаар иргэдэд танилцуулах талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдэв.

Ажил 10:00 цагт эхлэх ч хол гэртээ хүмүүс цаг орчим ажилдаа ирэх бол тухайн хүнийг хоцорсонд тооцохгүй байхыг хувийн байгууллагууд анхаарах хэрэгтэй

 Тэгвэл энэ сарын 25-нд 10:00 цагт ажил эхлэх ч түүнээс өмнө замын хөдөлгөөнийг хаах тул сургууль, цэцэрлэг, ажилдаа 10:00 цагт цугларч чадахгүй. Бид энэ талаар НОБГ-ын мэргэжилтнээс тодруулахад “Улсын болон хувийн аж ахуйн нэгжүүд дотоод зохион байгуулалтаар ажлаа зохицуулах юм. . Яагаад гэвэл улсаас 30 жилд анх удаа нийслэл даяар гамшгаас хамгаалах сургуулилтыг нийт ард иргэддээ хийж байгаа учраас уг ажилд төрийн болон хувийн байгууллагууд ойлгон дотоод зохион байгуулалтаар ажлаа зохицуулах хэрэгтэй. Тэглээч ажлын цагийг 19:00 цаг хүртэл сунгасан байгаа. Сургууль, цэцэрлэгийн хувьд ч гэсэн ялгаагүй тухайн өдөр 10:00 цагаас эхэлнэ. . Сургууль, цэцэрлэгийн тарах цаг мөн адил нэг цагаар хойшилж байгаа. Гэхдээ тухайн сургууль, цэцэрлэгийн дотоод журмаар тарах цагийг тогтоох тул эцэг, эхчүүд сургууль, цэцэрлэгээс нь сайн тодруулах хэрэгтэй” гэлээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.